Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Газар хөдлөхийг урьдчилан таамаглаагүй гэж буруутсан эрдэмтэд ялаас мултарлаа
Одоогоос таван жилийн өмнө Италийн Л’Акуила хотод болсон газар хөдлөлтийг урьдчилан таамаглаагүй гэж зургаан эрдэмтэнд тус бүр зургаан жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болголоо.
Италийн шүүхийн үзсэнээр 309 хүний амийг авч одсон 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн аюулыг эдгээр эрдэмтэн урьдчилан таамаглаж, ард иргэдэд анхааруулах ёстой байжээ. Гэтэл газар хөдлөхөөс хэдхэн хоногийн өмнө Акуилагийн ойролцоох хотод хуралдсан мөртлөө эрдэмтэд иргэдийг айх аюулгүй гэж тайвшруулсан нь ядаж л хотыг орхиж явахаар зэхээд байсан 29 хүнийг Акуилад үлдээсэн гэж буруутгасан юм. Италийн геофизик, газар хөдлөлийн хөдөлгөөнийг судалдаг эрдэмтэд Акуилад гамшиг болохоос хэдхэн хоногийн өмнө ойролцоох хотод нь хуралдсан юм байна. Тэр үед хотод багахан хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдэж байсан болохоор иргэд айж сандран, зарим нь хотыг орхиж явахаар бэлтгэж байжээ. Харин тэр үед хуралд оролцож байсан нэг судлаач нь иргэдийг айх аюулгүй гээд тайвшруулчихсан нь эцэстээ ийм асуудал үүсгэжээ. Нэгэнт олны хараанд өртсөн энэ хэрэг дээр шүүх тоглолт хийж, газар хөдлөлт судалдаг эрдэмтдэд тус бүрт нь зургаан жилийн ял оноосон юм.
Хэдийгээр газар хөдлөлтийн гамшиг олон зуун хүний аминд хүрч, ихээхэн хэмжээний гарз хохирол дагуулсан ч эрдэмтэн судлаачдыг ингэж шүүж болохгүй. Эцсийн эцэст нь энэ нь шинжлэх ухааныг шүүсэн хэрэг боллоо хэмээн ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Түүгээр ч зогсохгүй олон улсын 5000 гаруй эрдэмтэн гарын үсэг зурсан эсэргүүцлийн захидлыг Италийн Ерөнхийлөгчид илгээж байв.
Акуила хотын оршин суугчид ч эрдэмтдийг яллахыг эсэргүүцэж байсан. Ингээд хэдэн жил дамнан шүүхээр хэлэлцсээр, эрдэмтдийн давж заалдсаныг шүүх ч хүлээн зөвшөөрч, тэднийг буруугүй хэмээн үзлээ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч газар хөдлөлтийг урьдчилан таамаглах аргагүй гэдгийг энэ явдал дахин харууллаа.
erhesmaaaaa
Одоогоос таван жилийн өмнө Италийн Л’Акуила хотод болсон газар хөдлөлтийг урьдчилан таамаглаагүй гэж зургаан эрдэмтэнд тус бүр зургаан жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болголоо. Италийн шүүхийн үзсэнээр 309 хүний амийг авч одсон 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн аюулыг эдгээр эрдэмтэн урьдчилан таамаглаж, ард иргэдэд анхааруулах ёстой байжээ. Гэтэл газар хөдлөхөөс хэдхэн хоногийн өмнө Акуилагийн ойролцоох хотод хуралдсан мөртлөө эрдэмтэд иргэдийг айх аюулгүй гэж тайвшруулсан нь ядаж л хотыг орхиж явахаар зэхээд байсан 29 хүнийг Акуилад үлдээсэн гэж буруутгасан юм. Италийн геофизик, газар хөдлөлийн хөдөлгөөнийг судалдаг эрдэмтэд Акуилад гамшиг болохоос хэдхэн хоногийн өмнө ойролцоох хотод нь хуралдсан юм байна. Тэр үед хотод багахан хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдэж байсан болохоор иргэд айж сандран, зарим нь хотыг орхиж явахаар бэлтгэж байжээ. Харин тэр үед хуралд оролцож байсан нэг судлаач нь иргэдийг айх аюулгүй гээд тайвшруулчихсан нь эцэстээ ийм асуудал үүсгэжээ. Нэгэнт олны хараанд өртсөн энэ хэрэг дээр шүүх тоглолт хийж, газар хөдлөлт судалдаг эрдэмтдэд тус бүрт нь зургаан жилийн ял оноосон юм.
Хэдийгээр газар хөдлөлтийн гамшиг олон зуун хүний аминд хүрч, ихээхэн хэмжээний гарз хохирол дагуулсан ч эрдэмтэн судлаачдыг ингэж шүүж болохгүй. Эцсийн эцэст нь энэ нь шинжлэх ухааныг шүүсэн хэрэг боллоо хэмээн ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Түүгээр ч зогсохгүй олон улсын 5000 гаруй эрдэмтэн гарын үсэг зурсан эсэргүүцлийн захидлыг Италийн Ерөнхийлөгчид илгээж байв.
Акуила хотын оршин суугчид ч эрдэмтдийг яллахыг эсэргүүцэж байсан. Ингээд хэдэн жил дамнан шүүхээр хэлэлцсээр, эрдэмтдийн давж заалдсаныг шүүх ч хүлээн зөвшөөрч, тэднийг буруугүй хэмээн үзлээ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч газар хөдлөлтийг урьдчилан таамаглах аргагүй гэдгийг энэ явдал дахин харууллаа.
0 Сэтгэгдэл
2014.11.12




















