Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Эсэргүүцлээ илэрхийлэн өөрийгөө шатаажээ
Японы Засгийн газар тус улсын зэвсэгт хүчнийг хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулахыг хориглосон Үндсэн хуулийн заалт болон бусад хоригыг өөрчилж байгааг эсэргүүцсэн япон хүн Токио хотын төвд өөрийгөө шатаасан байна. Хэргийн газар ирсэн цагдаа нар Шинжо Абэ болон парламентын хоёр танхимын дарга нарт зориулсан бичлэг бүхий видео камер олсон байна. Энэ бичлэг дээр өөрийгөө шатаах болсон шалтгаанаа тоочсон байжээ.
Үүнээс өмнө энэ оны зургаадугаар сард зэвсэгт хүчний үйл ажиллагааг хязгаарласан заалтыг өөрчлөх гэж байгаа сургаар бас нэг хүн өөрийгөө шатаасан хэрэг гарч байсан юм. Японы Засгийн газар энэ мэт олон эсэргүүцэлтэй тулгарсан ч Үндсэн хуулиандаа өөрчлөлт оруулж шаардлагатай үед Японы зэвсэгт хүчин хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулдаг болгож чадсан. Гэхдээ энэ өөрчлөлт нь нэг онцлогтой бөгөөд нөхөрсөн орныг хамгаалах байлдаанд оролцож болно гэсэн нөхцөлтэй. Гэсэн хэдий ч энэ өөрчлөлтийг олон мянган хүн эсэргүүцэж байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед миллитарист Японы зэвсэгт хүчин ямаршуу хэрцгийлэл үйлдэж, эргээд тэр нь японы ард түмэнд ямар их гай авчирсныг санаж байгаа болохоор тэр биз.
aimhaidaa ch bish l dee
za yun aimhai garuud ve

0 Сэтгэгдэл
2014.11.12
2014.11.12