Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украинд 13 настай хүү, дүүгээ дэлбэрэлтээс халхлаад амь алджээ
Украины зүүн нутаг Луганскт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр 13 настай жаал хүү дүү охиныгоо дэлбэрэлтээс халхлаад өөрөө амиа алдасн байна.
“Комсолмольскя правда” сонинд бичсэнээр хоёр сарын өмнө Кирилл Сидорюк хүү өглөөгүүр ээж Оксана Буракова, 9 настай охин дүү Таня хоёртойгоо зах руу явжээ. Тэндээс уурхайчдын өдөрт зориулан хүн бүрийн хоёр ширхэг талх хуваарилан өгч байсныг аваад гэрээдээ явж байтал нь их буугаар буудаж эхэлсэн байна. Тэд ч сум тусч байгаа газраас өөр замаар явах гэж байтал их бууны сум дэргэд нь туссан гэнэ.
Бараг дэргэд туссан сумын дэлбэрэлтээс ээж нь ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэтэл хүү нь дүүгийнхээ дээрээс дараад уначихсан биед нь сум тэсан амь алдсан байжээ.

Дүү охиноо авраад амиа алдсан Кирилл Сидорюк хүү
Охины биед сумны хэлтэрхий туссан байсан ч гайгүй, харин Оксана өөрөө хөлдөө шархадсан байна.
“Хүү маань дүүгийнхээ дээрээс дарж, дэлбэрэлтийг халхлаагүй бол охин маань ч бас нас барах байсан” гэж Оксана Буракова хэлснийг хэвлэлүүд иш татжээ.

Кирилл хүүгийн дүү Таня
Дайн хэнд ч хэрэггүй.
Ер нь Оросуудад хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах сэтгэл цусанд нь байдаг бололтой. Манай эрчүүд үлгэр аваасай. Автобусанд ч сандал тавьж өгөх чадваргүй одоогийн залуус бараг дүүгээ урдаа бариад амь гарах биз
Хөөрхий дөө, ямар аймаар юм бэ
Хөөрхий хөөрхий. Дайн гэж ийм л байгаа юмдаа.
Хүүхдээсээ авахуулаад Орос хүний хүмүүжил, чанар нь ийм л байдаг юм.
Дайн дажингүй тайван амьдраасай...
Украины зүүн нутаг Луганскт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр 13 настай жаал хүү дүү охиныгоо дэлбэрэлтээс халхлаад өөрөө амиа алдасн байна. “Комсолмольскя правда” сонинд бичсэнээр хоёр сарын өмнө Кирилл Сидорюк хүү өглөөгүүр ээж Оксана Буракова, 9 настай охин дүү Таня хоёртойгоо зах руу явжээ. Тэндээс уурхайчдын өдөрт зориулан хүн бүрийн хоёр ширхэг талх хуваарилан өгч байсныг аваад гэрээдээ явж байтал нь их буугаар буудаж эхэлсэн байна. Тэд ч сум тусч байгаа газраас өөр замаар явах гэж байтал их бууны сум дэргэд нь туссан гэнэ.
Бараг дэргэд туссан сумын дэлбэрэлтээс ээж нь ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргэтэл хүү нь дүүгийнхээ дээрээс дараад уначихсан биед нь сум тэсан амь алдсан байжээ.

Дүү охиноо авраад амиа алдсан Кирилл Сидорюк хүү
Охины биед сумны хэлтэрхий туссан байсан ч гайгүй, харин Оксана өөрөө хөлдөө шархадсан байна.
“Хүү маань дүүгийнхээ дээрээс дарж, дэлбэрэлтийг халхлаагүй бол охин маань ч бас нас барах байсан” гэж Оксана Буракова хэлснийг хэвлэлүүд иш татжээ.

Кирилл хүүгийн дүү Таня
0 Сэтгэгдэл
no war
Fuck WAR NON WAR
2014.11.14
2014.11.13
2014.11.13
2014.11.13
2014.11.13
2014.11.13
2014.11.13




















