Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Элсэнд толгойгоо шургуулж эсэргүүцлээ илэрхийллээ
Австралийн засгийн газрын бодлогод дургуйцлээ илэрхийлсэн 400 хүн Сидней хотын Бонди гэдэг наран шарлагын газарт нэгэнзэрэг элсэнд толгойгоо шургуулан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Насанд хүрэгсэд, хүүхэд тэр бүү хэл албаны хувцастайгаа ирсэн хүмүүс ч ингэж Их-20-ын уулзалтаар байгаль хамгаалах асуудлаарх засгийн газрын баримталж байгаа байр сууринд таагүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Тэд Ерөнхий сайд Тони Эббот цаг уурын асуудлаар хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаад нь дургүйцэн яг л тэмээн хяруул шиг элсэнд толгойгоо шургуулсан байна.

Есдүгээр сарын 10-11-нд болсон АТЭС-ийн дээд хэмжээний уулзалтаар АНУ, Хятад улсууд агаар мандалд цацаж байгаа нүүрс хүчлийн хийгээ багасгах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Бээжин бүр 15 жилийн хугацаанд энэ хийг бүрэн байхгүй болгоно гэжээ.
“Обама галт тэргэнд суучихлаа. Си Зинпинь ч сууичхлаа. Нэг л хүнээс бусад нь санал нэгтэй байна” гэж байгаль орчны идэвхтэн Пэт Норман энэ хүмүүсийн өмнөөс хэлжээ.

Харин эн цугларагсад “Тэр бол Тони Эбботт” гэж хашгиран хариулсан байна. Үүний өмнөхөн Австралийн ерөнхий сайд телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр байгаль орчны бохирдол бол “ямар хамаа байсан юм” гэж хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

0 Сэтгэгдэл