МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
“Хар Пете” голландчуудыг хоёр хуваав
Голланд, Бельгид зул сарын өмнө болдог уламжлалт ёслол олон нийтийн дунд томоохон маргаан тарив. Шинэ жилийн баяр эхэлж байгааг илтгэн гэгээн Николас хүүхдүүдийг баясгаж, олон нийттэй мэндчилэх парад жил бүрийн энэ үед болдог бөгөөд түүнийг дагалдан нүүрээ хараар будсан “Хар Пете” хэмээх алиалагчид явдаг юм. Ихэвчлэн цагаан арьст алиалагчид нүүрээ хараар будаж, парадад оролцдог энэ явдал арьсны үзэл гаргаж байна хэмээн эсэргүүцсэн хүмүүс баярын үеэр багагүй үймээн дэгдээжээ. Мэдээж энэ бол уламжлал, ямар ч арьсны үзэл байхгүй хэмээн парадыг дэмжих хүмүүс ч байсан бөгөөд олныг хоёр хэсэгт хагаралдуулсан үймээний үеэр 60 гаруй хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Энэ талаар Ерөнхий сайд ч өөрийн байр сууриа илэрхийлж “Хүүхдүүдийн баяр хөөрийг ийм аргаар үймүүлж болохгүй” хэмээн анхааруулжээ.
“Хар Пете”-г эсэргүүцэх явдал жилээс жилд хүрээгээ тэлэх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн жил ч бас энэ уламжлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнөж, Facebook-т гэхэд хоёр сая хүн “Хар Пете”-г хэвээр нь үлдээхээр нэгдэж байсан юм. Нэг талаас арьсны үзэл гаргасан гэх энэ алиалагчдыг эсэргүүцсэн хэсэг байгаа ч уламжлал, соёлоо өөрчилж болохгүй гэсэн хэсэг ч түүнээс дутахгүй хүчтэйгээр байр сууриа хамгаалдаг.
Нидерландын нэгэн үлгэрт өгүүлдгээр өвлийн өвгөн буюу Гэгээн Николас арваннэгдүгээр сарын эхээр усан завиар Голландад ирээд хүүхдүүдэд чихэр, бэлэг сэлт тараадаг аж. Түүнийг дагалдаад олон үлгэрийн баатар явдагийн дотор “Хар Пете” багтдаг бөгөөд 1800-гаад оны үед түүний муу талын баатар гэдэг байсан ч XX зуун гарсаар дүрийг нь зөөллөж, хүүхдэд хайртай дүр болгон өөрчилжээ.

0 Сэтгэгдэл