Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Наполеоны малгайг 1,9 сая еврогоор худалдлаа
Францын эзэн хаан асан Наполеон Бонапартын гурвалжин малгайг Францын Фонтенбло хотын дуудлага худалдааны Osenat танхимд болсон худалдаанд 400 мянган еврогоор эхлэн дуудсан ч нэг сая 884 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааны танхимын хүмүүсийн хэлснээр бол малгайг Өмнөд Солонгосын нэг цуглуулагч авсан гэнэ.
Наполеоны нийт 19 малгай өнөө хүртэл хадгалагдаж ирсний ихэнх нь францын музейнүүдэд байдаг бол хааны 1800 онд Маренгогийн дэргэд болсон байлдааны дараа хийлгэсэн энэ малгайг эзэн хааны морины жүчээний малын эмч Жозеф Жеро хадгалж үлдсэн нь сүүлийн жилүүдэд Монакогийн хаан Альберт II- Луи II-ын цуглуулгад байжээ.
Наполеон Бонапарт амьдралынхаа туршид нийт 190 ийм малгай өмссөнөө эхлээд Парисын малгайн мастер Попартад захиалдаг байсан бол дараа нь нийслэлийн малгайчин Манегелд захиалан хийлгэдэг болсон гэнэ.
Түүхчдийн үзэж байгаагаар эзэн хааны өлгүүрт байнга 12 малгай байдаг түүнийгээ гурван жил тутам сольдог байсан гэнэ. Наполеон 56 размерийн малгай өмсдөг байжээ.
Францын эзэн хаан асан Наполеон Бонапартын гурвалжин малгайг Францын Фонтенбло хотын дуудлага худалдааны Osenat танхимд болсон худалдаанд 400 мянган еврогоор эхлэн дуудсан ч нэг сая 884 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдааны танхимын хүмүүсийн хэлснээр бол малгайг Өмнөд Солонгосын нэг цуглуулагч авсан гэнэ. Наполеоны нийт 19 малгай өнөө хүртэл хадгалагдаж ирсний ихэнх нь францын музейнүүдэд байдаг бол хааны 1800 онд Маренгогийн дэргэд болсон байлдааны дараа хийлгэсэн энэ малгайг эзэн хааны морины жүчээний малын эмч Жозеф Жеро хадгалж үлдсэн нь сүүлийн жилүүдэд Монакогийн хаан Альберт II- Луи II-ын цуглуулгад байжээ.
Наполеон Бонапарт амьдралынхаа туршид нийт 190 ийм малгай өмссөнөө эхлээд Парисын малгайн мастер Попартад захиалдаг байсан бол дараа нь нийслэлийн малгайчин Манегелд захиалан хийлгэдэг болсон гэнэ.
Түүхчдийн үзэж байгаагаар эзэн хааны өлгүүрт байнга 12 малгай байдаг түүнийгээ гурван жил тутам сольдог байсан гэнэ. Наполеон 56 размерийн малгай өмсдөг байжээ.
0 Сэтгэгдэл




















