МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
Хүүгийнхээ төлөө талибын 25 дайчныг хөнөөсөн эмэгтэй
Афганистаны баруун нутгийн Фарах мужид нэгэн эмэгтэй талибын зэвсэгт хөдөлгөөний 25 орчим дайчныг буудан хөнөөжээ. Энэ эмэгтэйн хүү нь цагдаагийн отрядад алба хааж шалган нэвтрүүлэх пост дээр ажиллаж байхад нь талибын зэвсэгт дайчид ээжийнх нь нүдэн дээр хөнөөсөн юм байна.
Хүүг нь буудан алахыг харсан эмэгтэй өөрийн охин, хүүгийнхээ эхнэртэй хамтран шалган нэвтрүүлэх постод байсан зэвсгийг цуглуулан талибынхантай байлдсан байна. 7 орчим цаг үргэлжилсэн буудалцааны үеэр талибын 25 дайчин амь үрэгдэж, таван хүн нь шархаджээ.
Афганистаны Дотоод Яамны төлөөлөгч Седик Седикки талибын зэвсэгт дайчдын эсрэг бүсгүйчүүдийн хийсэн энэ тэмцэл нь “Талибан” хөдөлгөөний эсрэг нийгэм, олон нийт босч тэмцэхийн бэлгэдэл гэсэн байна.
Харин “Талибан” хөдөлгөөнийхөн болсон үйл явдлын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Аюулгүй байдал сахиулах олон улсын хүчнийхэн тус улсаас гарсны дараанаас талибуудын үйл ажиллагаа идэвхжиж эгнээндээ 139 мянган хүнийг нэгтгээд байгаа юм.
Өнгөрсөн 2013 он зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага дайралтын улмаас Афганистанд хамгийн олон буюу 3000 гаруй хүн амь алдсан жил байлаа.
хөөрхий дөө, эх хүн гэдэг.....
Буудалцааны дараа 3 эмэгтэй яасан бол.
ER NI EM HUISTEN GEDEG CHIN UR HUUHED GER BULIIN TULUU UURIIGII ZOLOISLOHOD BAINGA BELEN BAIDAGAARAA ERCHUUDEES ERS YALGAATAI BAS AIMSHIGTAI SHUU
Афганистаны баруун нутгийн Фарах мужид нэгэн эмэгтэй талибын зэвсэгт хөдөлгөөний 25 орчим дайчныг буудан хөнөөжээ. Энэ эмэгтэйн хүү нь цагдаагийн отрядад алба хааж шалган нэвтрүүлэх пост дээр ажиллаж байхад нь талибын зэвсэгт дайчид ээжийнх нь нүдэн дээр хөнөөсөн юм байна. Хүүг нь буудан алахыг харсан эмэгтэй өөрийн охин, хүүгийнхээ эхнэртэй хамтран шалган нэвтрүүлэх постод байсан зэвсгийг цуглуулан талибынхантай байлдсан байна. 7 орчим цаг үргэлжилсэн буудалцааны үеэр талибын 25 дайчин амь үрэгдэж, таван хүн нь шархаджээ.
Афганистаны Дотоод Яамны төлөөлөгч Седик Седикки талибын зэвсэгт дайчдын эсрэг бүсгүйчүүдийн хийсэн энэ тэмцэл нь “Талибан” хөдөлгөөний эсрэг нийгэм, олон нийт босч тэмцэхийн бэлгэдэл гэсэн байна.
Харин “Талибан” хөдөлгөөнийхөн болсон үйл явдлын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Аюулгүй байдал сахиулах олон улсын хүчнийхэн тус улсаас гарсны дараанаас талибуудын үйл ажиллагаа идэвхжиж эгнээндээ 139 мянган хүнийг нэгтгээд байгаа юм.
Өнгөрсөн 2013 он зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага дайралтын улмаас Афганистанд хамгийн олон буюу 3000 гаруй хүн амь алдсан жил байлаа.
0 Сэтгэгдэл
2014.11.26
2014.11.25
2014.11.25
























