Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Нас барсан бүсгүйгээ унтаж байна гээд 16 цаг явсан жолооч
ОХУ-ын Волгоград хотын таксины жолооч залуу найз бүсгүйгээ архи уучихсан болохоор унтаж байна гэж бодоод 16 цагийн турш авч яван хэрэг гарчээ. Тийм ч болохоор найз бүсгүйгээ амьсгал хураахад нь тусламж үзүүлж чадаагүй байна. LifeNews сайтад бичсэнээр бол бүсгүй өөрийн танил 28 настай залууг хотын нэг районоос аваач гэсэн юм байна. Замд явж байхад бүсгүйн бие муудсан ч жолооч болохоор зүгээр л унтаж байна гэж боджээ.
Ингэхээр нь залуу машинаа зогсоогоод амрахаар шийдсэн байна. Өглөө 10,00 цагийн үед жолооч залуу сэрээд харахад бүсгүй унтаж л байсан гэнэ. Залуу машинаа асааж хотоор баахан давхиад оройн 17 цагийн үед л гэрт нь хүргэж ирсэн хойноо учрыг мэдэж түргэн тусламж дууджээ. Эмч нар ирээд бүсгүйг бүүр эрт нас барсан болохыг дуулгасан гэнэ. Шүүх эмнэлгийнхэн бүсгүйн биед гадны ямар нэгэн халдлагын ул мөр байхгүйг мэдэгдсэн байна.
ОХУ-ын Волгоград хотын таксины жолооч залуу найз бүсгүйгээ архи уучихсан болохоор унтаж байна гэж бодоод 16 цагийн турш авч яван хэрэг гарчээ. Тийм ч болохоор найз бүсгүйгээ амьсгал хураахад нь тусламж үзүүлж чадаагүй байна. LifeNews сайтад бичсэнээр бол бүсгүй өөрийн танил 28 настай залууг хотын нэг районоос аваач гэсэн юм байна. Замд явж байхад бүсгүйн бие муудсан ч жолооч болохоор зүгээр л унтаж байна гэж боджээ. Ингэхээр нь залуу машинаа зогсоогоод амрахаар шийдсэн байна. Өглөө 10,00 цагийн үед жолооч залуу сэрээд харахад бүсгүй унтаж л байсан гэнэ. Залуу машинаа асааж хотоор баахан давхиад оройн 17 цагийн үед л гэрт нь хүргэж ирсэн хойноо учрыг мэдэж түргэн тусламж дууджээ. Эмч нар ирээд бүсгүйг бүүр эрт нас барсан болохыг дуулгасан гэнэ. Шүүх эмнэлгийнхэн бүсгүйн биед гадны ямар нэгэн халдлагын ул мөр байхгүйг мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл




















