Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Абэ маргаантай арлын асуудлыг ямар ч тохиолдолд шийдэх гэнэ
Японы Ерөнхий сайд Синзо Абэ Хоккайдо арал дээр байрладаг Нэмуро хотын мэртэй уулзах үеэр Курилын цуврал арлуудын өмнөд хэсгийн харьяалалын талаар Олон жилийн турш Оростой хийж байгаа газар нутгийн маргааныг нэг мөр дуусган, Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан энхийн хэлэлцээр байгуулна гэж мэдэгджээ.

Абэ нь газар нутгийн маргааныг "ямар ч тохиодолд шийдэх" шаардлагатай, ингэж шийдэх нь Ерөнхий сайдын хувьд түүний заавал гүйцэтгэх ёстой үүрэг гэжээ.
Абэ Путин хоёр янз бүрийн асуудлаар нийт долоон ч удаа уулзалдсан зан зангаа сайн мэддэг гэж болно.
Энэ оны тавдугаар сард Путин хэлэхдээ Курилын арлуудын асуудлыг шийдэх чин сонирхол байгаа ч шийдйвэр нь хоёр улсын ашиг сонирхолыг хэрхэвч хохироож болохгүй гэсэн юм. Иймд шийдвэр нь аль улсад нь хожигдсон гэсэн сэтгэгдэл төрүүлэхээргүй даган зөвшөөрөрч болох зөвшилцөл байх ёстой гэдгийг Путин хэлсэн.
Дэлхийн хоёрдугаар дайны дууссаныы дараагаар Япон нь ЗХУ-тай энхийн гэрээ байгуулаагүй, газар нутгийн харьяалалтай холбоотой маргааныг шийдээгүй. Үүгээр шалтаг хийн Курилын цуврал арлуудын тоонд ордог Итуруп, Кунашир, Шикотаан арлууд болон Хабомаи олтригийг өөрийн газар нутгийн хэсэг гэж мэдэгдэж байгаа юм. Ингэх үндэслэл нь 1855 онд Хаант Орос, Эзэн хаант Японы хооронд байгуулсан арилжаа ба хилийнг зааглах хоёр талын гэрээ болж байгаа юм. Энэ гэрээ ёсоор эдгээр арлуудыг Японы мэдэлд шилжүүлсэн байдаг.Гэрээг 1855 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан тул Япон 1981 оноос эхлэн "Умард нутгийн өдөр" гэдгийг тэмдэглэн Оросоос Итуруп, Кунашир, Шикотаан арлууд болон Хабомаи эргүүлэн өгөхийг шаардсан жагсаал, цуглаан гэх мэт олон арга хэмжээг явуулдаг.
Харин Оросын хувьд эдгээр арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны дууссаны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, улмаар Зөвлөлт задарсны дараа ОХУ-ын мэдэлд шилжсэн, Японы мэдэлд орох ямар ч эрх зүйн үндэслэлгүй гэж мэдэгддэг.

0 Сэтгэгдэл