Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв
АНУ Японд байгаа өөрийн цэргээ Солонгосын хойг руу шилжүүлэхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын зүгээс ихээхэн эсэргүүцэж дургүйцлээ илэрхийллээ.
БНАСАУ-ын төв хэвлэл даваа гарагт “АНУ-ын ийм мэдэгдэл нь тэд Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх гэж байгаагаа ил тод зарласан хэрэг” гэж мэдээлсэн байна. Хэвлэл бас Вашингтоныг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг устгахаар бүрэн шийджээ гэж бичжээ.
АНУ нь Азийн орнууд, ялангуяа Солонгосын хойгт цохилт өгөхдөө Японыг “цөмийн тэргүүн эгнээний бааз” болгон ашиглаж байна гээд үүнд нь Японы зэвсэгт хүчин багагүй үүрэг гүйцэтгэж бууны бай болж байна гэсэн байна.
Умардын хэвлэл бас хэрэв АНУ түрэмгийлэл эхлэх юм бол БНАСАУ-ын зэвсэгт хүчин Японд байгаа АНУ-ын цэргийн бүх баазыг устгана гээд Вашингтон ийм довтолгооны төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ. Энд хэвлэсэн материалд Японы аралд түгшүүртэй байдал эхлэх юм бол эхний ээлжийн цохилтод Япон өртөх болно гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн департаментын тараасан мэдэгдэлд нэгдсэн улс Японд байгаа цэргээ Өмнөд Солонгост шилжүүлэн байруулж магадгүй, үүний тулд Сөүл, Токиотой алинтай нь ч зөвшилцөх шаардлагагүй гэсэн юм.
АНУ Японд байгаа өөрийн цэргээ Солонгосын хойг руу шилжүүлэхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын зүгээс ихээхэн эсэргүүцэж дургүйцлээ илэрхийллээ. БНАСАУ-ын төв хэвлэл даваа гарагт “АНУ-ын ийм мэдэгдэл нь тэд Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх гэж байгаагаа ил тод зарласан хэрэг” гэж мэдээлсэн байна. Хэвлэл бас Вашингтоныг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг устгахаар бүрэн шийджээ гэж бичжээ.

0 Сэтгэгдэл