2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Обамагийн худалдаж авсан 17 ном
Америкт талархлын баярын дараа эхэлдэг зул сарын хямдралын худалдан авалтад Барак Обама ч оролцлоо. Тэрээр "Politics and Prose" номыны дэлгүүр орж нэг дор 17 ном худалдан авлаа. Дашрамд сонирхуулахад, эдгээр хямдралын өдрүүдэд Барак Обама оролцоод 133,7 сая хүн дэлгүүр хэсч, дунджаар 380,95 ам.долларын тасалбараар 50,9 тэрбум ам.доллар үржээ.
Ерөнхийлөгч Обама баярын хямдралын худалдан авалтад оролцосноор дэлгүүр компаниудыг дэмжин, эдийн засгаа өсгөхөд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Обамагийн зорьж очсон дэлгүүр ч цаанаа утгатай. Тэрээр том сүлжээ дэлгүүр орсонгүй харин жижиг дэлгүүр оржээ. Ингэснээр хэрэглэгчдийн анхаарлыг жижиг бизнест илүү татахыг зорьсон хэрэг. Энэ хандлагыг тодорхойлсон "Жижиг бизнесийн бямба" гараг нэртэй томъёо хүртэл байдаг. Ингээд Обама жижиг бизнесийг дэмжихийн тулд, номын жижиг дэлгүүрээс нэг дор ямар 17 ном авсныг сонирхоё.
"Чухал" ном
1. Атул Гаванде (Atul Gawande), "Үхэх нь үнэн хүний амьдрал: эм бэлдмэл ба эцсийн дүнд жинхэнэ утга учиртай байдаг зүйлсийн талаар(Being Mortal: Medicine and What Matters in the End). Хөгшрөлт, үхэл ба өндөр настнуудын асаргааны тухай баримтат хүүрнэл.
2. Эван Оснос (Evan L.R. Osnos), "Амбицийн эрин үе: Шинэ Хятад дахь эд баялаг, үнэн ба сүсэг бишрэлийн хойноос хийж буй хөөцөлдөөн" (Age of Ambition: Chasing Fortune, Truth and Faith, in The New China). Урьд нь БНХАУ дахь "New Yorker"-ийн сэтгүүлч байсан нэртэй зохиолчийн бүтээл.
3. Жаклин Вудсон (Jacqueline Woodson), "Бор арьст бүсгүйн мөрөөдөл" (Brown Girl Dreaming). 1960-70-аад онд АНУ-д өсч буй хар арьст бүсгүйн амьдралыг харуулсан уран сайхны зохиол.
4. Ричард Фланаган (Richard Flanagan), "Нарийн жимээр алс хол умард руу" (The Narrow Road to the Deep orth). Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончуудын байгуулсан олзлогсдын лагерьт орсон австраль мэс засалчын тухай тууж.
5. Дэнис Жонсон (Denis Johnson), "Инээгч мангасууд" (The Laughing Monsters). Утга зохиолын бас нэг ном. : Сьерра-Леоне ба Угандад ажиллаж байгаа бизнесменүүдийн түүхийг өгүүлсэн..
6. Энтони Доэр (Anthony Doerr), "Бид олж харахгүй гэрэл" (All the Light We Cannot See). Нацистуудад эзлэгдсэн Францад амьдрах гэж зүтгэж байгаа хараагүй франц охин ба герман өнчин хүүгийн тухай өгүүлсэн тууж.
7. Жозеф Конрад (Joseph Conrad), "Харанхуйн зүрх" (Heart of Darkness). Уурын усан онгоцоор Африкаар аялан колончлогдсон Конгогийн аймшигтай нүүр тулдаг европ аялагчийн тухай өгүүлдэг сонгодог тууж.
8. Колм Тойбин (Colm Toibin), "Нора Вебстер" (Nora Webster). Ирландад амьдардаг залуухан бэлэвсэн эхнэрийн амьдралын тухай ном.
Өсвөр насныханд зориулсан ном
9. Брайан Жейкс (Brian Jacques) "Рэдволл" (Redwall). "Рэдволл" цувралын эхний ном.
10. Брайан Жейкс (Brian Jacques) "Моссфлауэр" (Mossflower). "Редволл" цувралын хоёр дахь ном. Анх 1988 онд Их Британид хэвлэгдсэн. Хулгана муур хоёрын сөргөлдөөний түүх.
11. Брайан Жейкс (Brian Jacques), "Маттимео" (Mattimeo). Дээрх цувралын гурав дахь ном.
12. Кэтрин Ранделл (Katherine Rundell), "Аадар бороо руу" (Cartwheeling in Thunderstorms). Онгон байгальд амьдарч дадсан ч Британийн ердийн нэг сургуулийн ширэнгэн ой дотор төөрдөг охины түүх.
13. Лин Рей Перкинс (Lynn Rae Perkins), "Не дождешься!" (Nuts to you!). Хирэмнүүд араатны аманд орохгүйн тулд нэг нэгээ хэрхэн аварч байгааг харуулдаг.
Бага насны хүүхдүүдэд зориулсан ном
14. Барбара Парк (Barbara Park), "Жуни Б. Жонс ба зэрэг ядаргаатай ажил" (Junie B. Jones and a Little Monkey Business). Таван настай охины адал явдлыг харуулсан цуврал.
15. Барбара Парк (Barbara Park), "Жуни Б. Жонс ба тэнэг үнэртэй автобус" (Junie B. Jones and the Stupid Smelly Bus). Өмнөх цувралын ном.
16. Дорин Кронин (Doreen Cronin), "Пингээс бичсэн түүх" (A Barnyard Collection: Click, Clack, Moo, and More). Фермд амьдардаг амьтадын түүх.
17. Жин Морзолло (Jean Morzollo), "I Spy-д зориулсан стикер ба оньсогны ном" (I Spy Sticker Book and Picture Riddles). Энэ номонд этой "I Spy" тоглоомонд дуртай хүүхдүүдэд зориулсан оньсого, стикерүүд байдаг.
Америкт талархлын баярын дараа эхэлдэг зул сарын хямдралын худалдан авалтад Барак Обама ч оролцлоо. Тэрээр "Politics and Prose" номыны дэлгүүр орж нэг дор 17 ном худалдан авлаа. Дашрамд сонирхуулахад, эдгээр хямдралын өдрүүдэд Барак Обама оролцоод 133,7 сая хүн дэлгүүр хэсч, дунджаар 380,95 ам.долларын тасалбараар 50,9 тэрбум ам.доллар үржээ.Ерөнхийлөгч Обама баярын хямдралын худалдан авалтад оролцосноор дэлгүүр компаниудыг дэмжин, эдийн засгаа өсгөхөд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Обамагийн зорьж очсон дэлгүүр ч цаанаа утгатай. Тэрээр том сүлжээ дэлгүүр орсонгүй харин жижиг дэлгүүр оржээ. Ингэснээр хэрэглэгчдийн анхаарлыг жижиг бизнест илүү татахыг зорьсон хэрэг. Энэ хандлагыг тодорхойлсон "Жижиг бизнесийн бямба" гараг нэртэй томъёо хүртэл байдаг. Ингээд Обама жижиг бизнесийг дэмжихийн тулд, номын жижиг дэлгүүрээс нэг дор ямар 17 ном авсныг сонирхоё.
"Чухал" ном
1. Атул Гаванде (Atul Gawande), "Үхэх нь үнэн хүний амьдрал: эм бэлдмэл ба эцсийн дүнд жинхэнэ утга учиртай байдаг зүйлсийн талаар(Being Mortal: Medicine and What Matters in the End). Хөгшрөлт, үхэл ба өндөр настнуудын асаргааны тухай баримтат хүүрнэл.2. Эван Оснос (Evan L.R. Osnos), "Амбицийн эрин үе: Шинэ Хятад дахь эд баялаг, үнэн ба сүсэг бишрэлийн хойноос хийж буй хөөцөлдөөн" (Age of Ambition: Chasing Fortune, Truth and Faith, in The New China). Урьд нь БНХАУ дахь "New Yorker"-ийн сэтгүүлч байсан нэртэй зохиолчийн бүтээл.
3. Жаклин Вудсон (Jacqueline Woodson), "Бор арьст бүсгүйн мөрөөдөл" (Brown Girl Dreaming). 1960-70-аад онд АНУ-д өсч буй хар арьст бүсгүйн амьдралыг харуулсан уран сайхны зохиол.
4. Ричард Фланаган (Richard Flanagan), "Нарийн жимээр алс хол умард руу" (The Narrow Road to the Deep orth). Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончуудын байгуулсан олзлогсдын лагерьт орсон австраль мэс засалчын тухай тууж.
5. Дэнис Жонсон (Denis Johnson), "Инээгч мангасууд" (The Laughing Monsters). Утга зохиолын бас нэг ном. : Сьерра-Леоне ба Угандад ажиллаж байгаа бизнесменүүдийн түүхийг өгүүлсэн..
6. Энтони Доэр (Anthony Doerr), "Бид олж харахгүй гэрэл" (All the Light We Cannot See). Нацистуудад эзлэгдсэн Францад амьдрах гэж зүтгэж байгаа хараагүй франц охин ба герман өнчин хүүгийн тухай өгүүлсэн тууж.
7. Жозеф Конрад (Joseph Conrad), "Харанхуйн зүрх" (Heart of Darkness). Уурын усан онгоцоор Африкаар аялан колончлогдсон Конгогийн аймшигтай нүүр тулдаг европ аялагчийн тухай өгүүлдэг сонгодог тууж.
8. Колм Тойбин (Colm Toibin), "Нора Вебстер" (Nora Webster). Ирландад амьдардаг залуухан бэлэвсэн эхнэрийн амьдралын тухай ном.
Өсвөр насныханд зориулсан ном
9. Брайан Жейкс (Brian Jacques) "Рэдволл" (Redwall). "Рэдволл" цувралын эхний ном.10. Брайан Жейкс (Brian Jacques) "Моссфлауэр" (Mossflower). "Редволл" цувралын хоёр дахь ном. Анх 1988 онд Их Британид хэвлэгдсэн. Хулгана муур хоёрын сөргөлдөөний түүх.
11. Брайан Жейкс (Brian Jacques), "Маттимео" (Mattimeo). Дээрх цувралын гурав дахь ном.
12. Кэтрин Ранделл (Katherine Rundell), "Аадар бороо руу" (Cartwheeling in Thunderstorms). Онгон байгальд амьдарч дадсан ч Британийн ердийн нэг сургуулийн ширэнгэн ой дотор төөрдөг охины түүх.
13. Лин Рей Перкинс (Lynn Rae Perkins), "Не дождешься!" (Nuts to you!). Хирэмнүүд араатны аманд орохгүйн тулд нэг нэгээ хэрхэн аварч байгааг харуулдаг.
Бага насны хүүхдүүдэд зориулсан ном
14. Барбара Парк (Barbara Park), "Жуни Б. Жонс ба зэрэг ядаргаатай ажил" (Junie B. Jones and a Little Monkey Business). Таван настай охины адал явдлыг харуулсан цуврал. 15. Барбара Парк (Barbara Park), "Жуни Б. Жонс ба тэнэг үнэртэй автобус" (Junie B. Jones and the Stupid Smelly Bus). Өмнөх цувралын ном.

0 Сэтгэгдэл