Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Америк цагдаа нар камер зүүдэг болно
Зэвсэггүй хар арьст хүүг цагдаагийн офицер буудаж хөнөөсөн явдалд шүүхээс ямар ч ял шийтгэл оноолгүй өнгөрөөсөн нь америкчуудын уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн хөдөлгөөн тасрахгүй гарсаар байгаа билээ. Олон нийтийн бухимдал намжихгүй байгаа энэ үед Ерөнхийлөгч Б.Обама цаашид цагдаагийнхан хар арьст хүмүүст хүч хэрэглэн харилцдаг байдлыг үгүй болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Фергюсонд болсон шиг явдал дахин гаргуулахгүйн тулд цагдаа нарт камер зүүлгэдэг болно гэж хэлсэн байна. Цагдаагийнхны биед камер зүүлгэдэг болсноор тэдний олон нийттэй хэрхэн харилцаж буйг баримтжуулан авч байх боломжтой гэсэн үг. Хэрэв тэгвэл Майкл Браун хүү шиг цагдаа нарын гарт амиа алдсан хэрэгт чухам цагдаа буруутай байв уу эсвэл хохирогч өөрөө хэрэг өдүүлэв үү гэдгийг нягтлан шалгах боломжтой болно. Майкл Брауны хэргийн тухайд энэ хэргийг гэрчлэх гэрч байгаагүйгээс сэжигтэн болох цагдаа Даррен Уилсоны тайлбарыг л үндэслэж түүнийг буруугүй гэж үзсэн билээ. АНУ-ын засаг захиргаа энэ мэт хэрэг явдлаас сэргийлэхийн тулд цагдаа нарыг камержуулах ажилд 75 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь 50 мянган камер авахад хүрэлцэх төсөв бөгөөд үлдсэн мөнгийг нь тухайн мужийн төсвөөс гаргах аж. 2011 оны мэдээгээр АНУ-ын хууль сахиулах албанд 700 мянган цагдаа ажиллаж байгаа юм.
Фергюсоны цагдаа Даррен Уилсон М.Браун хүүг буудсаныхаа дараа ял зэмгүй үлдсэн явдал АНУ-ын 90 хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан гарахад хүргэсэн юм.
Зэвсэггүй хар арьст хүүг цагдаагийн офицер буудаж хөнөөсөн явдалд шүүхээс ямар ч ял шийтгэл оноолгүй өнгөрөөсөн нь америкчуудын уур хилэнг бадрааж, эсэргүүцлийн хөдөлгөөн тасрахгүй гарсаар байгаа билээ. Олон нийтийн бухимдал намжихгүй байгаа энэ үед Ерөнхийлөгч Б.Обама цаашид цагдаагийнхан хар арьст хүмүүст хүч хэрэглэн харилцдаг байдлыг үгүй болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Фергюсонд болсон шиг явдал дахин гаргуулахгүйн тулд цагдаа нарт камер зүүлгэдэг болно гэж хэлсэн байна. Цагдаагийнхны биед камер зүүлгэдэг болсноор тэдний олон нийттэй хэрхэн харилцаж буйг баримтжуулан авч байх боломжтой гэсэн үг. Хэрэв тэгвэл Майкл Браун хүү шиг цагдаа нарын гарт амиа алдсан хэрэгт чухам цагдаа буруутай байв уу эсвэл хохирогч өөрөө хэрэг өдүүлэв үү гэдгийг нягтлан шалгах боломжтой болно. Майкл Брауны хэргийн тухайд энэ хэргийг гэрчлэх гэрч байгаагүйгээс сэжигтэн болох цагдаа Даррен Уилсоны тайлбарыг л үндэслэж түүнийг буруугүй гэж үзсэн билээ. АНУ-ын засаг захиргаа энэ мэт хэрэг явдлаас сэргийлэхийн тулд цагдаа нарыг камержуулах ажилд 75 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь 50 мянган камер авахад хүрэлцэх төсөв бөгөөд үлдсэн мөнгийг нь тухайн мужийн төсвөөс гаргах аж. 2011 оны мэдээгээр АНУ-ын хууль сахиулах албанд 700 мянган цагдаа ажиллаж байгаа юм. Фергюсоны цагдаа Даррен Уилсон М.Браун хүүг буудсаныхаа дараа ял зэмгүй үлдсэн явдал АНУ-ын 90 хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан гарахад хүргэсэн юм.
0 Сэтгэгдэл




















