“Монгол авдар” үзэсгэлэн- Зуун дамжсан үнэт өв
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР “МЭЙКИН АЗИА” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД УРИЛГААР ОРОЛЦЛОО
“Универсиад-2025” наадмаас Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ
"Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа
Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна
НҮҮРС ТЭЭВЭР, ТАТАН АВАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ЗГ: “Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ
“Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Гоо сайхан ба нярай хөхүүл нас
Хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж байдаг маш нарийн бүтэц бүхий хамгаалах, дулаан зохицуулах, шүүрэл ялгаруулах, дархлалын ба бодисын солилцоонд оролцох зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн нэгэн чухал эрхтэн бол арьс юм. Арьс арчилгаа гоо сайхны тухайд хөгшрөлт болон түүнтэй холбож ихэнхдээ ярьж бичдэг билээ. Энэ удаа нярай болон хөхүүл хүүхдийн биеийн арьсыг арчлах тухай зөвлөж байна.
Нялх нярай хүүхдийн арьс нимгэн уян зөөлөн, цочромтгой, амархан гэмтдэг, ягаандуу өнгөтэй байдаг. Хүүхдийн арьсыг гэмтээхгүй байхын тулд маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Хүүхдийн арьсыг арчилж байгаа хүмүүс гарын хумсаа авч, гараа сайтар угаасан байхаас гадна, гарын арьс зөөлөн дулаахан байх хэрэгтэй. Зөвхөн гараас гадна хамар амны хөндийг содийн болон давсны уусмалаар зайлж байвал сайн. Хүний хамар амны хөндий нян ихтэй байдаг. Хүүхэд асарч байгаа хүн өөрөө цэвэрхэн байх төдийгүй угааж индүүдсэн цэвэрхэн хувцас өмссөн байна. Хүний хувцсанд бохир зүйл их байдаг учир хүүхдийн арьс бохирдож улмаар өвчлөх шалтгаан болдог. Хүүхдийн арьс эмзэгхэн байдаг учир ялимгүй хүрэхэд зулгарах, шээс өтгөн зэргээс нуралт үүсэх нь элбэг. Халуувтар усаар угаах, их савандах, янз бүрийн бэгнүүр, илэлт, эсийн бодистой тос түрхэхэд цочрон нуралт үүсч болно.
Хүүхдийн арчилгаа муу, хоол тэжээлийн дутагдал зэргээс хамаарч арьсны уян хатан чанар алдагдаж хүүхдийн арьс өвчлөхөд хүрнэ. Зөв хооллож арчилсан хүүхдийн арьсыг хоёр хуруугаараа зөөлөн чимхээд барихад нугалаа үүсээд, тавихад хурдан тэгширч хэвэндээ ордог. Хэрэв хэвэндээ удаж орж байвал хоол тэжээл, арьс арчилгаанд нь нэн даруй анхаарал тавих хэрэгтэй.
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа арьс нь тосон бүрхүүлээр хучигдсан байдаг. Энэ нь төрсөний дараа аажмаар алга болдог. Хамрын нугалаа, нүдний булан зэрэгт цагаан батга гараад эхний долоо хоногт алга болдог учир түүнийг арилгах гэж оролдох хэрэггүй. Хүүхдийн нүүрийг буцалгасан бүлээн усаар угааж, зориулалтын тостой хөвөнгөөр зөөлөн арчиж өгнө. Хүүхдийн арьс нуралт үүсч халдвар амархан ордог учир өдөр бүр буцалгасан бүлээн усаар угааж, угаах үедээ үе нугалаа бүрийг үзэж угааж өгнө. Угаасны дараа цэвэр зөөлөн даавуугаар дарж арчаад зориулалтын тосыг заавал түрхэж өгөх хэрэгтэй.
Хүүхдийн хувцас өлгийний даавууг барааны саван угаалгын нунтагаар угааж болохгүй. Хүүхдийг шээж баасны дараа бөгсийг нь угааж өгнө. Охин хүүхдийн бөгсийг урд талаас нь арагш нь чиглүүлж угааж өгнө. Хүүхдийн хумс маш хурдан ургадаг учир 7 хоногт 2 удаа зориулалтын тусгай хайчаар авна. Хумсанд үзүүр ирмэг гаргаж болохгүй.
Хүүхэд эхийн хэвлийд байх үед нүүр, бие, толгойд үс ургаж эхэлдэг. Энэ нь 8 сартайгаас унаж солигддог. Толгойн үсийг өдөр бүр савандаж угааж болохгүй үс хуурайшдаг. Харин угаахгүй байснаас толгойн зулай хэсэгт дагтаршсан хаг үүсдэг нь арьсны нүх сүв хайрс бохирдсон хагаар хучигддаг. Хэрэв хаг зузаарч дагтаршсан үед хэд хоног вазелин, бүлээн тос зэргийг түрхэж зөөлрүүлэн угаана. Харин хүчээр хуулж болохгүй, халдвар орж идээлэх тохиолдол байдаг.
Хүүхэд хөлд орж гүйж харайж хөдөлгөөнтэй болоход арьс амархан бохирддог. Ялангуяа гар их бохирддог. Энэ үед эцэг эхчүүдийн анхаарал арчилгаа муудах байдал ажиглагддаг. Энэ насны хүүхдүүд арьсны төрөл бүрийн өвчинд өртөмтгий байдаг. Хүүхдийн хоол бол арьс арчилгааны нэг хэсэг бөгөөд багаас нь зөв хооллож зөв арчилсан хүүхдийн арьс насан туршдаа гое сайхан тунгалаг зөөлөн арьстай байхын үндэс болдог.
Мэнгэ, толбо, судасны нөсөөт толбо гэх мэт хүүхдийн насанд тохиолдох олдмол өөрчлөлтүүд байдаг. Энэ нь тод ягаан, улаан хүрэн, улаан өнгөтэй судасны толбо элбэг тохиолддог. Эдгээрийг хамаагүй оролдож болохгүй. Цус алдах болон томорч өнгө нь өөрчлөгдөж өвчлөмтгий болно. Төрөлхийн мэнгийг аль болох эрт бага залуудаа эмчлүүлэх хэрэгтэй.
Уруул гуужих: Уруулаа гадаа гудамжинд долоож явсанаас болно. Вазелин болон тосон түрхэлэг хийхэд аажимдаа эдгэнэ. Уруулаа долоодог зуршилаа болих, мөн янз бүрийн чанар муу уруул өнгөлөгч хэрэглэхгүй байх.
Амны булангийн цууралт: Ихэнх тохиолдолд витамин В2 дутагдах, гэдэс дотрын хямралын үед, мөн цэвэр бус байдлаас болно.
Үү: Вирүсын гаралтай үүсдэг. Хавтгай, шовх, энгийн хавтгай байдалтай байдаг. Нэг хоёр болон, олноороо гардаг. Зарим нь хоорондоо нийлж томордог. Аль болох бага цөөн байхад нь эмчлүүлэх хэрэгтэй.
Халдварт моллюкс: Вирүсээр үүсдэг. Өөрөө алга болохгүй, сайн шахаж доторх өтгөн цагаан зүйлийг нь сайтар гаргаад иод түрхдэг. Гэрийн нөхцөлд өөрсдөө шахаж болохгүй, эмчилгээний гоо заслын эмчид хандах хэрэгтэй.
Трихотимомания: Сургуулийн сурагчдийн дунд толгойн үсээ зулгаах, түүх, амандаа хийж зажилж үсээ залгих явдал гардаг. Эцэг эх болон багш нар ийм араншин гаргаж байгааг анзаарвал эмчид үзүүлэх хэрэгтэй.
Шивэр: Хөл их хөлрөх, чийг татдаг оймс гутал хэрэглэхэд элбэг тохиолддог. Шивэргүй байх хамгийн энгийн арга бол орой бүр хөлөө угааж хуурай болтол арчаад тоник цацах юм. Чийггүй хөлд тохиромжтой оймс гутал сонгох нь зүйтэй.
Бэлтгэсэн: “Мишээл” арьс гоо заслын эмнэлгийн эмч АУ-ны магистр
С. Долгорсүрэн утас: 99189305, 458964

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих