Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Америкийн иргэнийг цаазална гэж ”Аль-Каида” сүрдүүлжээ
2013 оны есдүгээр сард Йемений нийслэл Сана хотод хулгайлагдсан, 33 настай, Америкийн иргэн Люк Сомерсыг террорист “Аль-Каида” байгууллагын гишүүд цаазална гэж сүрдүүлжээ. Сомарс болон түүнийг хулгайлсан хүмүүсийн бичлэгийн лхагва гарагт интернэтэд байрлуулсан байна.
Өөрийг нь барьцаалснаас хойш жил гаруй хугацаа өнгөрснийг Сомарс бичлэгт сануулжээ. “Энэ байдлаас гаргаж чадах ямар ч тусламжийг би хүлээн авна. Миний амь нас аюулд орсон гэдэгт итгэлтэй байна. Ямар нэг зүйл хийх боломжтой бол түүнийгээ хийхийг би хүсч байна. Маш их баярлалаа” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв АНУ-ын эрх баригчид шаардлагыг нь гурав хоногийн дотор биелүүлэхгүй бол Сомарсыг “зугтах аргагүй хувь тавилан” хүлээж байгаа гэж босогчид мэдэгдсэн байна. Гэхдээ чухам юу хүсч буйгаа террористууд тодорхой дурдаагүй байна.
АНУ-ын тусгайгийнхан урьд нь Сомерсыг суллахыг оролдсон боловч түүнийг өөр газар шилжүүлж амжсан байжээ.
2013 оны есдүгээр сард Йемений нийслэл Сана хотод хулгайлагдсан, 33 настай, Америкийн иргэн Люк Сомерсыг террорист “Аль-Каида” байгууллагын гишүүд цаазална гэж сүрдүүлжээ. Сомарс болон түүнийг хулгайлсан хүмүүсийн бичлэгийн лхагва гарагт интернэтэд байрлуулсан байна.Өөрийг нь барьцаалснаас хойш жил гаруй хугацаа өнгөрснийг Сомарс бичлэгт сануулжээ. “Энэ байдлаас гаргаж чадах ямар ч тусламжийг би хүлээн авна. Миний амь нас аюулд орсон гэдэгт итгэлтэй байна. Ямар нэг зүйл хийх боломжтой бол түүнийгээ хийхийг би хүсч байна. Маш их баярлалаа” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв АНУ-ын эрх баригчид шаардлагыг нь гурав хоногийн дотор биелүүлэхгүй бол Сомарсыг “зугтах аргагүй хувь тавилан” хүлээж байгаа гэж босогчид мэдэгдсэн байна. Гэхдээ чухам юу хүсч буйгаа террористууд тодорхой дурдаагүй байна.
АНУ-ын тусгайгийнхан урьд нь Сомерсыг суллахыг оролдсон боловч түүнийг өөр газар шилжүүлж амжсан байжээ.
0 Сэтгэгдэл




















