Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Korean air”-ийн эзний охин самарнаас болж нислэг хойшлуулжээ
БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэг хойшлуулжээ. Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн аж.
Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ. Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас мөн шалгаж байгаа аж.
БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэг хойшлуулжээ. Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн аж. Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ. Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас мөн шалгаж байгаа аж.
0 Сэтгэгдэл




















