Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Хүүхэд төрүүлдэггүй хүүхнүүдийг буруутгав

Японы Сангийн сайд Таро Асо болдоггүй ам­тайгаа­раа алдартай нэгэн. Өндөр настнуудыг хурдхан талийж өгөх хэрэгтэй хэмээн хэлснээр нэлээн шүүмжлэл дагуулж байсан тэрээр өчигдөр Саппоро мужид олон нийттэй уулзах үеэрээ “Ахмадуудын тоо өсч байгаа нь хамгийн санаа зовоосон асуудал мэтээр ярьдаг ч үнэн хэрэгтээ хамгийн асуудалтай хүмүүс нь хүүхэд гаргадаггүй хүүхнүүд шүү дээ” гэж ярьжээ. Хэдийгээр Япон төрөлт багатай, бүсгүйчүүдийнх нь төрөлт  1,4 хувьтайгаараа өндөр хөгжилтэй орнууд дундаа хамгийн сүүлд бичигддэг боловч Сангийн сайдын шүүмжлэл олны дургүйцлийг төрүүлсэн нь тодорхой. Япон бүсгүйчүүдийн хувьд амаржсаны дараа аж­лын байраа хадгалах бараг боломжгүй байдгаас шалтгаа­лан санхүүгийн аюулгүй бай­дал, цаашдын карьераа хамгаалах уу эсвэл гэртээ суух уу гэдэг дээр сонголт хийхээс цааргалан хүүхэд төрүүлэх цаг хугацаа­гаа хойшлуулсаар байдаг. Тус улсын Засгийн газар төрөлтийг дэмжих үүднээс эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалах, хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ зэрэгт тусгайлан бодлого гарган дэмжинэ хэмээн мэдэгдэж буй ч дорвитой өөрчлөлт гарах төлөвгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан