Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Нобелийн шагналын алтан медалийг 4,8 сая ам.доллараар авчээ
Оросын хамгийн баян хүн гэгддэг Алишер Усманов АНУ-ын эрдэмтэн Жеймс Ватсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдан авсан байснаа эргүүлэн өгнө гэж мэдэгджээ.
Эрдэмтэн Жеймс Ватсон ДНК-ийн бүтцийг нээн илрүүлснээрээ 1962 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Өдгөө 86 настай эрдэмтэн шагналын алтан медалиа худалдаж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг буяны үйлсэд хандивлаад, үлдсэн хэсгээр нь судалгааны ажлаа санхүүжүүлжээ. Түүний медаль Кристигийн дуудлага худалдаагаар 4,8 сая ам.долларын үнэ хүрсэн юм. Тухайн үед нэрээ нууцалсан хүн медалийг худалдан авсан нь тэрбумтан Алишер Усманов байсан аж. Хэдийгээр хоёр талын аль аль нь худалдах, худалдан авахыг зөвшөөрсөн ч дуудлага худалдаа өнгөрсний дараа бүгд сэтгэл дундуур байх болжээ. Эрдэмтэн Ж.Ватсон медалиа зарсан нь өөрт нь маш хүнлэг бус санагддаг болсон хэмээн саяхан сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн бол А.Усманов ч тэр медалийг авсныхаа дараа ямар сайндаа л тэр үнэ хүндтэй шагналаа зарахад хүрсэн байх вэ гэж хөөрхий эрдэмтнийг өрөвдөж буйгаа ярьжээ. Хэдий тэрээр медалийг авах гэж таван сая шахам ам.доллар зарцуулсан ч түүнийг буцааж эзэнд нь өгөхөөр шийдсэн гэдгээ “Forbes” сэтгүүлд ярьсан байна. Арсенал клубийн эзэн, Оросын төдийгүй Английн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд ордог тэрээр Ж.Ватсоны нээлт бол хүн төрөлхтөний түүхэнд хамгийн агуу ололтуудын нэг учраас Нобелийн шагнал нь байх ёстой эзэндээ л хадгалагдаж байг хэмээн үзжээ.
Оросын хамгийн баян хүн гэгддэг Алишер Усманов АНУ-ын эрдэмтэн Жеймс Ватсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдан авсан байснаа эргүүлэн өгнө гэж мэдэгджээ. Эрдэмтэн Жеймс Ватсон ДНК-ийн бүтцийг нээн илрүүлснээрээ 1962 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Өдгөө 86 настай эрдэмтэн шагналын алтан медалиа худалдаж олсон мөнгөнийхөө нэг хэсгийг буяны үйлсэд хандивлаад, үлдсэн хэсгээр нь судалгааны ажлаа санхүүжүүлжээ. Түүний медаль Кристигийн дуудлага худалдаагаар 4,8 сая ам.долларын үнэ хүрсэн юм. Тухайн үед нэрээ нууцалсан хүн медалийг худалдан авсан нь тэрбумтан Алишер Усманов байсан аж. Хэдийгээр хоёр талын аль аль нь худалдах, худалдан авахыг зөвшөөрсөн ч дуудлага худалдаа өнгөрсний дараа бүгд сэтгэл дундуур байх болжээ. Эрдэмтэн Ж.Ватсон медалиа зарсан нь өөрт нь маш хүнлэг бус санагддаг болсон хэмээн саяхан сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн бол А.Усманов ч тэр медалийг авсныхаа дараа ямар сайндаа л тэр үнэ хүндтэй шагналаа зарахад хүрсэн байх вэ гэж хөөрхий эрдэмтнийг өрөвдөж буйгаа ярьжээ. Хэдий тэрээр медалийг авах гэж таван сая шахам ам.доллар зарцуулсан ч түүнийг буцааж эзэнд нь өгөхөөр шийдсэн гэдгээ “Forbes” сэтгүүлд ярьсан байна. Арсенал клубийн эзэн, Оросын төдийгүй Английн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд ордог тэрээр Ж.Ватсоны нээлт бол хүн төрөлхтөний түүхэнд хамгийн агуу ололтуудын нэг учраас Нобелийн шагнал нь байх ёстой эзэндээ л хадгалагдаж байг хэмээн үзжээ.
0 Сэтгэгдэл




















