Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Японд сонгууль боллоо

Япончууд шинэ хууль тогтоогчдоо өчигдөр сонголоо. Парламентын доод танхимын 475 гишүүнийг сонгох сонгуульд одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам дахин ялах төлөвтэй хэмээн ажиглагчид үзэж байна. Сонгуулийн өмнөх санал асуулгаар сөрөг хүчний Ардчилсан нам ч парламентад нэлээд суудал авах төлөвтэй байгаа аж. Парламентын 475 суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлджээ.
Шинзо Абэ 2012 оны сонгуульд ялах үед олон нийт түүнийг эдийн засгаа сэргээж чадна хэмээн ихээхэн найдлага тавьж байсан ч одоо Японы эдийн засаг хямралд орчихоод байгаа билээ. Гэсэн ч Шинзо Абэд сонгогчдын итгэл алдраагүй бололтой. Түүний томъёолсон “Абэкономикс” хэмээх бодлого нь Японд урьдын адил эдийн засгийн хүчирхэг байдлыг нь авчирч, “Наран улс дэлхийн төвд эргэн мандаж чадна хэмээн амлаж байна” гэж Шинзо Абэ сонгуулийн өмнө мэдэгджээ.

0 Сэтгэгдэл