Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Туркийн эрх баригчид сөрөг хүчнийг дэмждэг 20 гаруй сэтгүүлчийг баривчиллаа
Туркийн хууль хүчний байгууллага “Заман” сонины редакцийнхан болон “Саманёлу” телевизийн сувгийн уран бүтээлчид, сэтгүүлчдийг бөөнөөр нь баривчиллаа. Цагдаагийнхан тус телевиз, сонины эрхлэгч, захирлаас нь эхлээд 24 хүнийг улс төрийн сөрөг хүчинтэй нягт холбоотой гэсэн шалтгаанаар баривчилсан байна. Сөрөг хүчин гэдэг нь Туркийн өнөөгийн засаг захиргааны бодлого, үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй ханддаг, олон нийтийн дунд оюун санааны удирдагч болтлоо хүлэээн зөвшөөрөгдсөн Фетулла Гулений удирддаг “Хизмет” хөдөлгөөнийг хэлж байгаа аж. Дээрх сонин, телевизийн редакцийн нийтлэлийн бодлогод Гулений үзэл санаа давамгайлж, эрх баригчдын эсрэг зоригтой дуугардаг учир амыг нь барих шалтгаан болсон бололтой. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилж, хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байгаа явдалд Туркийн олон нийт төдийгүй Европын холбооны удирдлага маш таагүй хандаж байна.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хэлснээр “Улсын дотор улс байгуулах гэж санаархан, төр эргүүлэх бодлоготой” Фетулла Гулений хүчийг сулруулж, цохилт өгөхийн тулд эрх баригчид энэ удаа тэдний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийнх нь сэтгүүлч уран бүтээлчдийг торны цаана суулгасан бололтой. Гэвч энэ нь эргээд тус улсын Европын холбоонд элсэх гэсэн хүсэл сонирхолд нь харшилж мэдэхээр байгаа юм. Ямартай ч энэ явдал Европын баримталдаг үнэт зүйлийн эсрэг хэрэг боллоо гэж Европын холбооны гадаад хэрэг хариуцсан дарга Федерика Могрейни мэдэгдээд байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орноос 154-т бичигддэг Турк хэрэв Европын холбоонд нэгдэх эрмэлзэлтэй л байгаа бол олон улсын хууль журам болоод хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн хүндэтгэж байгаагаа харуулах ёстой гэж сануулж байна. Ардчиллын нэг тулгуур болсон чөлөөт хэвлэлийн эрхэнд ийн бүдүүлгээр халдаж буйг туркчууд ч өөрсдөө эсэргүүцэн “Чөлөөт хэвлэлийн дуу хоолойг хаах ёсгүй” гэсэн бичиг барин эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

0 Сэтгэгдэл