2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо
Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна
UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ
Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Рублийн ханш хоёр дахин унасан ч оросууд Путинд хайртай хэвээр
Мөнгөний ханш нь хоёр дахин унасан оронд хамгийн түрүүнд олны уур бухимдлын бай болох ёстой хүн нь төрийн тэргүүн. Гэтэл рублийн ханш бараг 50 хувиар уначихаад байхад оросууд В.Путинд хайртай хэвээр л байна.

Ассошиэтед Пресс-Олон нийтийн асуудлын судалгааны төвийн явуулсан сүүлийн санал асуулгаар Ерөнхийлөгч В.Путины рейтинг 80 хувьтай гарчээ. Хэрэв та энэ тоонд эргэлзэж байвал Оросын хамгийн бие даасан судалгааны агентлаг гэгддэг Левада төвийн явуулсан санал асуулгад оролцогчдын 74 хувь нь Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна. Барууныхны суртал ухуулга явуулж буй шиг В.Путин ханшийн уналт, эдийн засгийн доройтлын шалтгаан биш, харин шийдэх гарц нь хэмээн олон нийтэд харагдаж буй бололтой. Эдийн засгийн ийм хүнд үед ч В.Путины рейтинг буухгүй байгаа нь өнгөрсөн онд Крымийг Украинаас салан тусгаарлахад тусалж, тэндэхийн орос иргэдийг “аварсан” явдлыг оросууд удирдагчийнх нь баатарлаг гавьяа хэмээн хүлээн авч, Орос орон одоо ч хүчирхэг хэвээр гэдгийг харуулж, ялалтын мэдрэмж төрүүлсэнтэй нь холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Үнэндээ ч Ассошиэтед прессийн судалгаанд оролцогчид цэрэг арми нь хүчирхэгжиж, барууны эсрэг сөрж зогсч чадаж байгаа нь Путины гавьяа гэж үзэж, тэр сэтгэлээр эдийн засгийн уналтыг ч үл хайхарч байгаагаа ярьсан байна.
Харин улстөрчид энэ үйл явцыг арай өөрөөр харж байна. Энэ хэвээр явбал ирэх онд В.Путины рейтинг унаж, сөрөг хүчний намыг дэмжигчдийн тоо огцом өснө хэмээн найдаж буйгаа ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Касьянов мэдэгдэж байна. Улс оронд нь санхүүгийн хямрал нүүрлээд байгаа нь Ерөнхийлөгчийн эдийн засгийн менежмент муугийнх гэж үзэж буй тэрээр В.Путины Кремль дэх өдөр хоногууд тоотой хэдхэн үлдсэн гэж ярьжээ. Түүний үзэж буйгаар байдал энэ хэвээр үргэлжилвэл 2015 онд В.Путин зарчмын томоохон шийдвэр гаргах ёстой болно гээд тэр нь нэг бол өөрийг нь шүүмжлэгчдийг улам шахаж хавчиж, эдийн засгаа хүндрүүлэх эсвэл хугацаанаасаа өмнө сонгууль зарлаж суудлаасаа буух гэсэн хоёр сонголтын аль нэг байх болно гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хууль ёсоор 2018 онд болох бөгөөд 62 настай одоогийн төрийн тэргүүн дахин нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр жил бүрийн төгсгөлд хэдэн зуун сэтгүүлчтэй уулзаж тэдний асуулт болоод олон нийтийн сонирхсон асуултад хариулдаг уламжлалт телевизийн ток шоугаа өчигдөр хийсэн юм.

0 Сэтгэгдэл
хэхэ
өшөө унах болтугай
2015.12.29