Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Найман хүүхдээ хөнөөжээ
Австралийн Кэрнс хотын захын дүүрэгт оршин суудаг Мерсэн Варриа хэмээх 37 настай эмэгтэй найман хүүхэд хөнөөсөн хэргээр баривчлагдан, олныг цочирдуулаад байна. Хохирогч хүүхдийн долоо нь түүний төрсөн хүүхэд бөгөөд нэг нь зээ дүү нь байжээ. Цагдаагийнхан ноцтой гэмтэл авсан эмэгтэй байна гэсэн дуудлагаар гэрт нь очиход нас барсан хүүхдүүдийн цогцос угтсан байна. Харин сэжигтэн өөрөө цээжиндээ хутгалуулсан шархтай хэвтэж байжээ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэж буй учир урьчилсан шатны шүүх хуралд оролцож чадаагүй аж. Түүнийг сэтгэцийн эмгэг өвчтэй байж болзошгүй хэмээн өмгөөлөгч нь үзэж байгаа ч шүүхээс энэ нөхцлийг нь харгалзан үзэхгүй бололтой. Хохирогчид 2-14 насны дөрвөн охин, дөрвөн хүү байсан гэнэ. Ийнхүү төрсөн үрээ хөнөөсөн эхийн тухай мэдээ дөнгөж өнгөрсөн долоо хоногт Сидней дэх кафены барьцааны хэргээс болж сэтгэл нь тавгүйтсэн австраличуудад бас л цочир мэдээ боллоо.
0 Сэтгэгдэл




















