Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Мэхлэгдсэн хүмүүс амиа хорлоно гэж сүрдүүлжээ
Хятадын Шоужоу хотын хэдэн иргэн мэхлүүлж алдсан мөнгөө эргүүлэн авахад эрх баригчид туслахгүй бол мужийн Засгийн ордны зургаан давхар барилга дээрээс үсэрч амиа хорлоно гэж сүрдүүлсэн хэрэг ням гарагт гарсан байна.

Энэ хүмүүс хувь нийлүүлсэн хүмүүст их хэмжээний ашиг хуваарилна гэж амласан Shanxi Heli санд хөрөнгө оруулж мэхлэгдсэн юм байна. Харамсалтай нь сан байгуулсан хүмүүс иргэдийн мөнгийг аваад сураггүй болсноор өнгөрсөн намраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гурван ч хүнийг сэжигтнээр татсан бол гол сэжигтэн сангийн эзэн Ма Айбинь гэгч зугтааснаар түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчдын мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй болж тэд нь бухимдаж эхэлсэн байна. Тэдний төлөөлөл 12 хүн мөрдөн шалгах ажил удааширч байгаад бухимдан эрх баригчид, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татах гэж тэмцлийн ийм аргад шилжсэн байна. Тэд орон нутгийн Засаг захиргааны зургаан давхар барилга дээр гарч, хэрвээ эрх баригчид, цагдаагийнхан залилан мэхлэгчдийг олох, иргэдийн мөнгийг эргүүлэн өгөх талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол үсэрч амиа хорлоно гэж сүрдүүлсэн нь энэ гэнэ.
“Амиа хорлох”-оор сүрдүүлэгчдийг тайвшруулах гэж цагдаагийнхан тэдэнтэй таван цагийн турш хэлэлцээ хийжээ. Эцэст нь залилан мэхлэгчдийг хайх, олж илрүүлэх хэрэгт орон нутгийн эрх баригчид анхаарал хандуулж ажлыг түргэтгэнэ гэснээр тэд амиа хорлолгүй бууцгаасан байна.

0 Сэтгэгдэл