Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Хүүхдийн амь насанд хамгийн халтай орон Нигери
НҮБ-ын Хүүхдийн сангийн / ЮНИСЕФ / илтгэлд дурдсанаар бол хүүхэд залуучуудад хамгийн халтай орон Нигери болж байна. Манай гариг дээр 2012 оны дүнгээр нийтдээ 95 мянган хүүхэд, өсвөр насны залуу амиа алдсаны 13 мянга нь Нигерт бүртгэгдсэн бол 11 мянга нь Бразильд амиа алдсан гэжээ. Энэ жагсаалт Энэтхэг, Ардчилсан Конго, Мексик, Эфиопи, АНУ, Пакистан, Колумба, Венесуэль гээд үргэлжилж байна.
Илтгэлд бас хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар сэрдхийм тоо баримт дурдсан байна. ЮНИСЕФ-ийн мэдээллээр бол 20 хүртэлх насны 120 сая охин бэлгийн хүчирхийлэлд автаад байгаа гэнэ. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй атлаа нөхөрт гарсан 84 мянган охин нөхрийнхөө зүгээс биеийн болон сэтгэл санааны дарамтад орж хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн байна. “Хүүхдийн эсрэг ийм хүчирхийлэл, зэрлэг байдлыг дэлхийн улс орнууд анхаарахгүй орхиж болохгүй” хэмээн ЮНИСЕФ-ын хүүхэд хамгаалах хэлтсийн тэргүүн Сьюзан Бисселл тэмдэглэжээ. Тэр бас хүүхдийн эсрэг гэмт хэргийг ихэвчлэн ойрын нь хүмүүс үйлдэж байгааг ч онцолсон байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн / ЮНИСЕФ / илтгэлд дурдсанаар бол хүүхэд залуучуудад хамгийн халтай орон Нигери болж байна. Манай гариг дээр 2012 оны дүнгээр нийтдээ 95 мянган хүүхэд, өсвөр насны залуу амиа алдсаны 13 мянга нь Нигерт бүртгэгдсэн бол 11 мянга нь Бразильд амиа алдсан гэжээ. Энэ жагсаалт Энэтхэг, Ардчилсан Конго, Мексик, Эфиопи, АНУ, Пакистан, Колумба, Венесуэль гээд үргэлжилж байна. Илтгэлд бас хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаар сэрдхийм тоо баримт дурдсан байна. ЮНИСЕФ-ийн мэдээллээр бол 20 хүртэлх насны 120 сая охин бэлгийн хүчирхийлэлд автаад байгаа гэнэ. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй атлаа нөхөрт гарсан 84 мянган охин нөхрийнхөө зүгээс биеийн болон сэтгэл санааны дарамтад орж хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн байна. “Хүүхдийн эсрэг ийм хүчирхийлэл, зэрлэг байдлыг дэлхийн улс орнууд анхаарахгүй орхиж болохгүй” хэмээн ЮНИСЕФ-ын хүүхэд хамгаалах хэлтсийн тэргүүн Сьюзан Бисселл тэмдэглэжээ. Тэр бас хүүхдийн эсрэг гэмт хэргийг ихэвчлэн ойрын нь хүмүүс үйлдэж байгааг ч онцолсон байна.
0 Сэтгэгдэл
zochin
sire irak afgan pakistan palistin delhiid terguulmeer yumaa
2015.01.06
























