Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Манжуур хот гэж ийм л хот

Хятадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот бол манай өмнөд хөршийн ОХУ, европын орнуудтай харилцах гол хаалга болсон, Орос-хятадын хилээс дөрөвхөн км зайд байдаг аялал жуулчлалын гол бүс болсон хот. Зүүн Азийн томоохон нуурын нэг Далай нуур энэ хотоос ердөө 30 км зайд бий.
1901 онд Орос-Хятадын хэлэлцээрийн дагуу Хятад-Дорнын төмөр замын ажил дуусч Манжуур муж, Алс дорнодыг холбоход хилийн дэргэд Манжуур өртөө гэж байсан нь аажимдаа энэ хотын эхлэл болжээ.

1992 онд Манжуурыг нээлттэй худалдааны хот болгосноор зөвхөн 1992-1997 онд энэ хотын бүтээн байгуулалтад хоёр тэрбум долларын хөрөнгө оруулжээ.
200 орчим мянган хүн амтай Манжуур хот бол ерөнхийдөө европ архитектураар бүтсэн хот гэж болно. Энэ хотоор хятадын Орос, Зүүн европын орнуудаас оруулж ирдэг барааны 60 хувь нь дамждаг.

Хил дээрх төмөр замын том боомт энэ хотод жил бүрийн хоёрдугаар сард “Манжуурын мөс”, “Цасан наадам” гэдэг фестиваль болдог нь аялагч жуулчдыг ихээр татдаг.

0 Сэтгэгдэл