Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Германд бас сонины редакцийг галдсан хэрэг гарлаа
Германы Hamburger Morgenpost сонины редакцийн архивын барилгын цонх руу “Молотовын коктейль” хэмээх шатаагч шингэнтэй шил, чулуу шидэж түймэрдсэн явдал ням гарагийн шөнө гарчээ. Олон тооны баримт бичиг, материал шатсан ч азаар хүн өртөөгүй байна.
Пүрэв гарагт тус сонин эхний нүүрэндээ саяхан халдлагад өртсөн францын Charlie Hebdo шог сэтгүүлд нийтэлсэн гэгээн Мохаммедын шог зургийг нийтэлсэн юм байна.
Цагдаагийнхан сэжигтэй хоёр хүнийг баривчлаад мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ.
Халдлагын шалтгааныг яг тогтоогоогүй байгаа ч дээрх шог зургийг нийтэлсэн нь гол шалтгаан байсан байх гэж цагдаагийнхан үзэж байна. Сэжигтэн этгээдүүд ямар үндэстэн, хэн гэдгийг цагдагийнхан нууцалж байна.
Германы Hamburger Morgenpost сонины редакцийн архивын барилгын цонх руу “Молотовын коктейль” хэмээх шатаагч шингэнтэй шил, чулуу шидэж түймэрдсэн явдал ням гарагийн шөнө гарчээ. Олон тооны баримт бичиг, материал шатсан ч азаар хүн өртөөгүй байна. Пүрэв гарагт тус сонин эхний нүүрэндээ саяхан халдлагад өртсөн францын Charlie Hebdo шог сэтгүүлд нийтэлсэн гэгээн Мохаммедын шог зургийг нийтэлсэн юм байна.
Цагдаагийнхан сэжигтэй хоёр хүнийг баривчлаад мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлжээ.
Халдлагын шалтгааныг яг тогтоогоогүй байгаа ч дээрх шог зургийг нийтэлсэн нь гол шалтгаан байсан байх гэж цагдаагийнхан үзэж байна. Сэжигтэн этгээдүүд ямар үндэстэн, хэн гэдгийг цагдагийнхан нууцалж байна.
0 Сэтгэгдэл




















