Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Багш нар сургуульдаа зэвсэгтэй ирж болно
Пакистаны баруун хойд нутгийн сургуулиудын эрэгтэй багш нарт хичээлдээ зэвсэгтэй ирэхийг зөвшөөрчээ. Энэ тухай телевизийн "Гео-ТВ" суваг мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-нд хэт давруу үзэлтнүүд Пешавар хотын дунд сургуульд халдсаны дараа Хайбер-Пахтунхва мужийн эрх баригчид ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрчээ. Энэ халдлагын улмаас 134 хүүхдийг оруулаад 150 орчим хүний амь үрэгдсэн юм.
Энэ мужийн боловсролын байгууллагуудын багш нар мэргэжлийнхээ үүргийг гүйцэтгэх үедээ сургуулиудад болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор одоо албан ёсны бүртгэлтэй зэвсгийг биедээ авч явж болно гэж мужийн захиргааны төлөөлөгч тодруулжээ.
Үүний сацуу мужийн хууль сахиулах байгууллагууд 30 мянган сургууль болон бүс нутгийн боловсролын бусад байгууллагын аюулгүй байдлыг хангах чадваргүй учир энэ нь аргагүй арга хэмжээ болохыг Пакистаны шинжээчид тэмдэглэж байна.

0 Сэтгэгдэл