Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
“Хоёр хүүхэд” бодлого яагаад үр дүнгээ өгөхгүй байна
Хятадын эрх баригчид 30 жил дагасан нэг хүүхэд бодлогоо зөөлрүүлж 2013 оноос “хоёр хүүхэд” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч санаснаас хавьгүй цөөн гэр бүл хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр өргөдөл гаргасан тухай Хятадын хэвлэлүүд бичиж байна. Хэрэв эцэг эхийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн юм. Гэвч 2013 оноос хойш хоёр дахь хүүхдээ төрүүлье хэмээн өргөдөл гаргасан гэр бүл ердөө нэг сая хүрэхтэй үгүйтэй байгаа аж. Уг нь, Хятадын гэр бүл төлөвлөлтийн газрын тооцсоноор 11 сая гэр бүл хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломжтой юм байна.

Гэвч олон жил үргэлжилсэн нэг хүүхэд бодлогын улбаа, нөгөө талаар орчин үеийн хотжилт хүмүүсийн гэр бүл төлөвлөлтийн талаарх бодлыг өөрчилж, ихэнх нь олон хүүхэдтэй болохыг сайшаахаа больжээ. “Синьхуа” агентлаг эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж, яагаад хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс зайлсхийж байгаа шалтгааныг нь тодруулжээ. Эцэг эхчүүдийн 67 хувь нь “хүүхэд өсгөх өртөг зардал хэт өндөр” гэдэг санхүү мөнгөний шалтгаанаар дахин хүүхэдтэй болохоос цааргалж байгаагаа хэлжээ.
Эцэг эхчүүдийн энэ байдлыг “хүйтэн хандлага” гэж Хятадын хэвлэлүүд бичиж байна.
Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссын мэдээгээр 2030 он гэхэд хүн амын дөрөвний нэг хувь буюу 400 сая нь 60-аас дээш настай ахмадууд болох юм. Тиймээс Хятад улс нэн даруй залуу хүн амынхаа тоог тэлэх шаардлагатай болоод байгаа. “Хоёр хүүхэд” бодлого гаргаснаар насжиж буй хүн амын асуудлыг шийдэж чадахгүй, үүний оронд жирэмслэхээс хамгаалах арга хэрэглээгүй гэр бүлд оноох торгуулийг бүрмөсөн хүчингүй болгож, хосуудыг үр хүүхэдтэй болохыг дэмжсэн өөр бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын цагдаагийнхан “хүүхдийн үйлдвэр” нэртэй дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг худалдаалдаг газарт гэнэтийн шалгалт хийж, энэ гэмт хэргээр дагнасан 103 хүнийг баривчилжээ. Шандон мужид нууцаар байрлаж байсан энэ газарт эхээс мэндлээд удаагүй 37 нярай байснаас бүгдээрээ эрүүл бус хүүхэд байжээ.
Зарим нь төрөлхийн ХДХВ, бэлгийн замын халдварт өвчтэй. Хүний наймаачид жирэмсэн эмэгтэйчүүдийг хүүхдээ зарахыг ятгаж, энэ газартаа төрүүлээд бусдад дамжуулан худалдаалдаг байсан гэнэ. Зарим тохиолдолд эмэгтэйчүүдийг бие давхар болсны төлөө мөнгө төлж, хүүхдийг нь авах явдал ч энд элбэг байдаг аж. Төрөөд хэдхэн хоног, хэдхэн сар болж буй нярай хүүхдүүдийг энд бэлэн гоймон, элдэв хоолны үлдэгдлээр хооллодог байсан нь тогтоогджээ. Хятадад хүүхэд хулгайлж худалдаалах явдал нэлээд байдаг ч энэ “хүүхдийн үйлдвэр” шиг олноор нь цуглуулж, зардаг явдал өмнө нь гарч байгаагүй гэж цагдаагийнхан хэлж байна. Хятадын олон нийтийн аюулгүй байдал, хүн худалдаалах хэрэг хариуцсан яамны албан тушаалтнууд хүүхэд худалдаалах харьцангуй шинэ төрлийн гэмт хэрэг гарлаа хэмээн мэдэгджээ.
“Хүүхдийн үйлдвэр”-т төрсөн үрээ зарсан эхчүүд 10 гаруй мянган ам.доллар авдаг гэх бөгөөд нярай хүүхдүүдийн хөвгүүд нь охидоос илүү өндөр үнэтэй байдаг. Хятадын хуулиар гурваас олон тооны хүүхэд худалдаалсан нь тогтоогдвол ялын дээд хэмжээ оноодог аж.

Хүүхдийн үйлдвэр

0 Сэтгэгдэл
ИЯМБН
ЧАМД ЯМАР ХАМАА БАЙНА АА?
2015.01.16