УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Нислэгийн үеийн интернэт үйлчилгээ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
Дэлхийн малчдын чуулганы бүртгэл үргэлжилж байна
Даншиг наадамд Д.Анар заан түрүүлэв
Үндэсний сур харвааны шилдгүүд тодорлоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хөгжингүй орнууд дундаа солонгосчууд хамгийн их ажилладаг
Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд буюу дэлхийн өндөр хөгжилтэй 32 орны дундаас өмнөд солонгосчууд хамгийн их ажилладаг нь саяхан хийсэн судалгаагаар тогтоогджээ. Солонгосчууд жилдээ 2163 цагийг ажиллаж өнгөрүүлдэг нь Голландаас гэхэд бараг хоёр дахин их байгаа юм. Голландчууд жилдээ 1380 цагийг ажил дээрээ өнгөрүүлдгээрээ хамгийн бага ажилладаг орон болсон бол германчууд 1388, япончууд 1735, америкчууд 1788 цаг ажилладаг байна.

Хэдий солонгосчууд энэ судалгаагаар хамгийн олон цаг ажилладаг гэж гарсан ч ажлын бүтээмжээр нь аваад үзвэл тийм ч сайн үр дүн гарахгүй гэж Солонгосын хэвлэл бичиж байна. Өглөөний наймаас оройн 22 цаг хүртэл ажил дээрээ суух нь сайн ажилласан гэсэн үг огтхон ч биш, түүний оронд Голланд шиг ажил дээрээ бага цаг өнгөрүүлдэг ч түүнийгээ бүрэн дүүрэн ашигладаг байх нь чухал. Үүний тулд Солонгосын компаниуд цалин урамшууллын систем, ажлын арга барил зэргээ өөрчлөх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. БНСУ-ын ихэнх компанид илүү цагийн хөлс болон баяр ёслолын үеэр ажилласан цагийг тооцохдоо цалингийн 50 хүртэл хувиар боддог нь ажилтнууд зориуд олон цагийг ажил дээрээ өнгөрүүлэхэд хүргэдэг аж.

0 Сэтгэгдэл