Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Пап ламын сургаалийг гурван сая хүн сонсчээ
Католик шашны тэргүүн, Ромын пап Франсуа Филиппиний нийслэл Манила хотын төв Ризал паркт сургааль айлджээ. Пап ламын сургаал номлолыг сонсохоор гурван сая хүн цугласан байна. Ватиканы мэдэгдсэнээр энэ удаагийн цугларалтыг пап лам 2013 онд Филиппинийг дайрсан Хайян хар салхинд нэрвэгдэгсдийн дурсгалд зориулжээ.

Өмнө нь Ромын пап II Ион Павелыг Филиппинд айлчлах үеэр түүний сургаал номлолыг сонсохоор таван сая хүн цуглаж байсан удаатай.
Пап лам Франсуа Азид зургаа хоног үргэлжилсэн айлчлал хийгээд өчигдөр буцсан юм. Түүний айлчилсан Филиппин улсад католик шашинтай 80 сая хүн байдаг юм. Тэрээр тус улсад зочлох үеэрээ гудамжинд өссөн олон арван хүүхэдтэй уулзаж ярилцан, адис хүртээжээ. Энэ үеэр 12 настай нэгэн охин хүнд хэцүү амьдралынхаа тухай пап ламд нулимс дуслуулан яриад “Яагаад энэ бүхэн өөрт нь тохиолдсоныг, бурхан яагаад үүнийг харсаар байж өөрт нь туслахгүй байгаа юм бэ” гэж асуужээ. Пап лам хариуд нь “Бид бусдын төлөө уйлах зүрх сэтгэлтэй болсон цагт л энэ асуултад хариулахад дөхөж очих болно” гэж хэлжээ. Пап ламын айлчлалын үеэр Филиппин даяар амарсан байна.

0 Сэтгэгдэл