Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросын таван иргэн Францад халдлага үйлдэх гэж байжээ
Оросын таван иргэн Францад ойрын халдлага үйлдэхээр бэлтгэж байсныг цагдаагийнхан саатууллаа хэмээн телевизийн TF-1 суваг мэдээлжээ. Саатуулагдаад байгаа иргэд шашны алан хядагч бүлэглэлтэй холбоогүй бололтой гэж Монпелье хотын Эрүүгийн цагдаагийн газрын дарга Жиль Сулие тэмдэглэсэн байна.
Харин тэд чеченийн бүлэглэлтэй холбоотой, тийм ч учраас ийм халдлагад бэлтгэж байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Францын өмнөд нутагт халдлага үйлдэх гэж байна хэмээн сэжиглэж оросын нэгэн иргэнийг саатуулан нэгжихэд их хүчтэй тэсрэх бодис илэрсэн юм.
Оросын таван иргэн ийн зэвсэгт халдлагад бэлтгэж байсны нь төлөө францын цагдаа нар саатуулсныг ОХУ-ын Гадаад хэргийн яам батлаад тэдний нэг Зелимхан Исмаиловыг энэ хэрэгт голлон буруутгаж байгаа гэжээ. Саатуулсан иргэдийг одоо Безье хотод хорин байцааж эхлээд байна. Энэ таван хүний нэг нь австрийн иргэн хэмэн зарим хэвлэл бичиж байгаа ч үүнийг нотлоогүй байна.
Ер нь тэдгээр элдэв халдлага дайралтуудыг Орос агаа нар далдуур үйлдүүлээд байгаа юм биш үү
Оросын таван иргэн Францад ойрын халдлага үйлдэхээр бэлтгэж байсныг цагдаагийнхан саатууллаа хэмээн телевизийн TF-1 суваг мэдээлжээ. Саатуулагдаад байгаа иргэд шашны алан хядагч бүлэглэлтэй холбоогүй бололтой гэж Монпелье хотын Эрүүгийн цагдаагийн газрын дарга Жиль Сулие тэмдэглэсэн байна. Харин тэд чеченийн бүлэглэлтэй холбоотой, тийм ч учраас ийм халдлагад бэлтгэж байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Францын өмнөд нутагт халдлага үйлдэх гэж байна хэмээн сэжиглэж оросын нэгэн иргэнийг саатуулан нэгжихэд их хүчтэй тэсрэх бодис илэрсэн юм.
Оросын таван иргэн ийн зэвсэгт халдлагад бэлтгэж байсны нь төлөө францын цагдаа нар саатуулсныг ОХУ-ын Гадаад хэргийн яам батлаад тэдний нэг Зелимхан Исмаиловыг энэ хэрэгт голлон буруутгаж байгаа гэжээ. Саатуулсан иргэдийг одоо Безье хотод хорин байцааж эхлээд байна. Энэ таван хүний нэг нь австрийн иргэн хэмэн зарим хэвлэл бичиж байгаа ч үүнийг нотлоогүй байна.
0 Сэтгэгдэл
ff
Америкуу өөрсдөө хийгээд хэнийг ч хамаагүй барьж хориод тамлаад хэрэг хүлээлгэдэг шүү
2015.01.21
2015.01.21




















