Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украины Ерөнхийлөгч Давосын чуулганаас буцлаа
Украины Ерөнхийлөгч Петро Порошенко улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийн Давост ирээд байхдаа айлчлалаа цуцлан нутаг буцжээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Лисенко хэвлэлийн бага хурал зарлаж, умард хилийн 29, 31 дүгээр хяналтын цэг орчимд ширүүн тулаан болж байгааг мэдэгдлээ. Луганскаас баруун хойш 32 километр зайтай энэ хэсэгт Оросын зэвсэгт хүчнийхэн Украины арми руу халдан довтолж байна хэмээн тэрээр мэдэгдсэн байна.
Украины тал Оросын түрэмгийллийг зогсоож, байдлыг хяналтдаа авсан ч нөхцөл байдал ноцтой байна хэмээн мэдэгдсэний дараа Москва дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков дээрх бүх мэдээллийг үгүйсгээд, тус улс Луганск руу цэргээ илгээгээгүй, энэ бүхэн “Оросын түрэмгийлэл” гэсэн зохиомол ухуулга суртлын нэг хэсэг гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Донецк, Луганскийн зарим хэсгийг салан тусгаарлагчид эзэлснээс хойш зэвсэгт мөргөлдөөний хөлд 4800 хүн амь үрэгдэж, 1,2 сая хүн дүрвэн нүүгээд байгаа юм. Донецк дахь сүйрсэн онгоцны буудлыг гартаа оруулахын тулд салан тусгаарлагчид өнгөрсөн долоо хоногоос Украины армитай бүр ширүүн тулалдаж эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Мягмар гарагт гэхэд автобусны буудалд бөмбөг дэлбэлснээс хоёр хүн амь үрэгджээ.
Украины Ерөнхийлөгч Петро Порошенко улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийн Давост ирээд байхдаа айлчлалаа цуцлан нутаг буцжээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Лисенко хэвлэлийн бага хурал зарлаж, умард хилийн 29, 31 дүгээр хяналтын цэг орчимд ширүүн тулаан болж байгааг мэдэгдлээ. Луганскаас баруун хойш 32 километр зайтай энэ хэсэгт Оросын зэвсэгт хүчнийхэн Украины арми руу халдан довтолж байна хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Украины тал Оросын түрэмгийллийг зогсоож, байдлыг хяналтдаа авсан ч нөхцөл байдал ноцтой байна хэмээн мэдэгдсэний дараа Москва дээрх мэдээллийг үгүйсгэлээ. Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков дээрх бүх мэдээллийг үгүйсгээд, тус улс Луганск руу цэргээ илгээгээгүй, энэ бүхэн “Оросын түрэмгийлэл” гэсэн зохиомол ухуулга суртлын нэг хэсэг гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Донецк, Луганскийн зарим хэсгийг салан тусгаарлагчид эзэлснээс хойш зэвсэгт мөргөлдөөний хөлд 4800 хүн амь үрэгдэж, 1,2 сая хүн дүрвэн нүүгээд байгаа юм. Донецк дахь сүйрсэн онгоцны буудлыг гартаа оруулахын тулд салан тусгаарлагчид өнгөрсөн долоо хоногоос Украины армитай бүр ширүүн тулалдаж эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Мягмар гарагт гэхэд автобусны буудалд бөмбөг дэлбэлснээс хоёр хүн амь үрэгджээ.
0 Сэтгэгдэл




















