Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Парис хот “Fox” телевизийг шүүхэд өгнө
Парис хотын захирагч Энне Хидалго АНУ-ын “Fox” телевизийг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгджээ. Парист болсон террорист халдлагын үеэр хүн бүхэн айдас түгшүүртэй байхад “Fox” телевиз энэ явдлын талаар мэдээлэхдээ Парисаар зогсохгүй Европын зарим хотод лалын шашинтнуудын хууль бүхэлдээ үйлчилдэг, муслим биш хүн бол орох нь хориотой шахам бүс байдаг гэж мэдээлсэн юм. Үүгээр ч зогсохгүй Парисын аль аль хэсэгт лалын шашинтнууд хяналтаа тогтоож, өөр бусад шашинтнуудыг оруулдаггүй болохыг газрын зургаар үзүүлэхийг оролдсон юм. “Fox” телевизийн энэ мэдээлэл Парисыг гутаан доромжилсон хэрэг гэж хотын захирагч мэдэгдээд тэдний энэ үгийг буцаахын тулд шүүхэд хандах болно гэж CNN-д ярилцлага өгөхдөө дурдсан байна. Гэвч “Fox” телевизэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг бараг боломжгүй гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, АНУ-ын 2010 онд баталсан хуулиар тус улсад төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гадаадын аль нэг улсад шүүхэд дуудах боломжийг хаасан ажээ. Мөн “Fox” телевиз Францад үйл ажиллагаа явуулдаггүй учир тус улсын хуулиар авч хэлэлцэх нь ч учир дутагдалтай.
Тэгээд ч нэр төр гутаан доромжилсон гэдэг нь хувь хүн дээр ихэвчлэн яригддаг, байгууллага, хот, улсын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялж гарсан түүх бараг байдаггүй аж. АНУ-ын Чикаго хот, Бразилийн мөн нэг жижиг хот Америкийн хоёр сониныг шүүхэд өгсөн ч шийдвэр нь хэвлэлийнхний талд гарч байжээ.

0 Сэтгэгдэл