Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Грекийн их өрийг тэглэх үү
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас улсынхаа эдийн засгийн 175 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчихээд байгаа их өрийн талаар Европын орнуудтай цуврал яриа хэлэлцээр эхлүүллээ. Энэ долоо хоногт Кипр, Итали, Франц зэрэг Европын оронд айлчлах түүний өмнө улсынхаа 315 тэрбум еврогийн өрийг хэрхэх вэ гэдэг нэг том асуудал бий. Нийт эдийн засгийнх нь хэмжээнээс ч хальж давсан энэ өрийн 50 хувийг хүчингүй болгоно гэж амласнаараа саяхан сонгуульд ялж, Ерөнхий сайд болсон түүнийг одоо амлалтаа биелүүлэх амаргүй даваа хүлээж байна.Тэрээр Европт хийх айлчлалынхаа өмнө өрийн асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийднэ гэдэгтээ итгэл төгс байна гэж мэдэгдсэн ч Германы канцлер Ангела Меркель өрийг хүчингүй болгох тухай яриа байхгүй гэдгийг лавтай урьдчилаад сануулсан. Дэлхийн эдийн засгийн хямрал болоод дотоодын халамж зардал нь хэтэрсний улмаас улсаараа дампуурч, олон улсын байгууллагууд, Европын орнуудаас удаа дараа олон арван тэрбум ам.долларын зээл авсан Грек 2012 оноос хойш хэд хэдэн зээлдүүлэгчтэй хэлцэл хийж, зарим өрөө тэглэж чадсан. Гэхдээ Европын комисс, Европын төв банк, Олон улсын валютын сан гээд тус улсын томоохон зээлдүүлэгч, Герман, Франц зэрэг томоохон орон Грекийн өрийг тэглэх тухай саналыг хүлээж авах шинжгүй байгаа.
Евро бүсийн хямралын улбаагаар Грекийн эдийн засаг 25 хувиар агшиж, Европын холбоо болон Европын төв банк, ОУВС-гаас нийтдээ 240 тэрбум еврогийн зээл авсан билээ. Тус улсад хямралын нөлөөгөөр сарын дундаж цалин нь 600 евро болж буурсан бөгөөд ажилгүйдэл 25 хувьд, залуучуудын дунд бүр 50 хувьд хүрчихээд байна.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас улсынхаа эдийн засгийн 175 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчихээд байгаа их өрийн талаар Европын орнуудтай цуврал яриа хэлэлцээр эхлүүллээ. Энэ долоо хоногт Кипр, Итали, Франц зэрэг Европын оронд айлчлах түүний өмнө улсынхаа 315 тэрбум еврогийн өрийг хэрхэх вэ гэдэг нэг том асуудал бий. Нийт эдийн засгийнх нь хэмжээнээс ч хальж давсан энэ өрийн 50 хувийг хүчингүй болгоно гэж амласнаараа саяхан сонгуульд ялж, Ерөнхий сайд болсон түүнийг одоо амлалтаа биелүүлэх амаргүй даваа хүлээж байна.Тэрээр Европт хийх айлчлалынхаа өмнө өрийн асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийднэ гэдэгтээ итгэл төгс байна гэж мэдэгдсэн ч Германы канцлер Ангела Меркель өрийг хүчингүй болгох тухай яриа байхгүй гэдгийг лавтай урьдчилаад сануулсан. Дэлхийн эдийн засгийн хямрал болоод дотоодын халамж зардал нь хэтэрсний улмаас улсаараа дампуурч, олон улсын байгууллагууд, Европын орнуудаас удаа дараа олон арван тэрбум ам.долларын зээл авсан Грек 2012 оноос хойш хэд хэдэн зээлдүүлэгчтэй хэлцэл хийж, зарим өрөө тэглэж чадсан. Гэхдээ Европын комисс, Европын төв банк, Олон улсын валютын сан гээд тус улсын томоохон зээлдүүлэгч, Герман, Франц зэрэг томоохон орон Грекийн өрийг тэглэх тухай саналыг хүлээж авах шинжгүй байгаа. Евро бүсийн хямралын улбаагаар Грекийн эдийн засаг 25 хувиар агшиж, Европын холбоо болон Европын төв банк, ОУВС-гаас нийтдээ 240 тэрбум еврогийн зээл авсан билээ. Тус улсад хямралын нөлөөгөөр сарын дундаж цалин нь 600 евро болж буурсан бөгөөд ажилгүйдэл 25 хувьд, залуучуудын дунд бүр 50 хувьд хүрчихээд байна.
0 Сэтгэгдэл




















