Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Далайн дээрэмчид Нигерийн эрэгт хөлөг барьцаалжээ

Нигерийн эрэг орчим зорчиж явсан Мальтын далбаатай Kalamos танкерт зэвсэглэсэн дээрэмчид халдлаа гэж Грекийн эргийн хамгаалалтын албанаас лхагва гарагт мэдээллээ. Танкерт багийн 23 гишүүн байсны 10 нь грекийн иргэн юм байна. Дээрэмчид багийн гурван гишүүнийг хулгайлсны дотор грекийн хоёр хүн байжээ.
Зэвсэглэсэн дээрэмчид халдах үеэр буудалцаан болж хөлгийн ахмадын ахлах туслах амь үрэгдсэн бол багийн бусад гишүүд амьд байгаа юм байна. Хятадаас ачаа тээн Нигерт хүргэхээр явсан энэ хөлөг одоо халдлага болсон газартаа хөдлөлгүй зогсч байгаа гэнэ.
Грекийн Дэд бүтцийн сайдын нэгдүгээр орлогч Тодорис Дрицас “Грекийн гадаад хэргийн болон тээврийн яам нас барсан далайчны цогцосыг эх оронд нь авчрах, барьцаалагдсан бусад хүмүүсийг аврах, хэргийг мөрдөн шалгах гэж бололцоотой бүх арга хэмжээг авч байна” гэж мэдэгджээ. Тэр бас хулгайлагдсан далайчдыг олж чөлөөлөх нь хамгийн хүнд ажил гэж тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл