Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Сарантуяа: Шавьдаа чадахаараа зааварлаж байна
Монгол улсын гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяатай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Саяхан Европоор тоглолтоо хийгээд ирсэн. Энэ удаагийн аялан тоглолтын онцлог юу байсан бэ?
-Европын гурван орноор 14 хоногийн турш “Unforgettable” буюу “Мартахгүй” аялан тоглолтоо хийгээд саяхан ирлээ. Өмнөх аялан тоглолтуудаас онцлог зүйл гэвэл энэ удаад Лондонгийн элчин сайдын яам, Монголчуудын холбооны санаачилгаар эртний театрт тоглолоо. Ажлын өдөр тоглох байсан учраас хүмүүс үзэх болов уу гээд санаа зовж байсан ч Норвегаас ирэхэд аль хэдийнэ билет дууссан байсан.
-Бас хэдхэн хоногийн өмнө Монголын үзэгчиддээ тоглолт хийсэн...?
-Уржигдар Facebook-ийн найзуудынхаа хүсэлтээр Iloft-д “Сэтгэл хөдөлгөсөн үдэш” тоглолтоо хийлээ. Өмнө нь яг ийм сайхан фэнүүдтэйгээ дотно харьцсан тоглолт хийж байгаагүй юм байна. Тоглолт сайхан болсон.
-Таны шавь Л.Насанбуян UBS телевизийн “Universe best songs” уралдаанд оролцож байгаа. Энэ талаар..?
-Дуучин хүн ямагт өөрийгөө сорьж, дайчилж байх хэрэгтэй. Анх би Насаад энэ санааг хэлсэн юм. Хамгийн гол нь гадаадын урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах гэдэг шагнал нь таалагдсан. Сая надтай Европоор тоглож байгаад ирсэн. Удахгүй болох гала тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд л байж байна. Минийх хувьд чадахаараа зааварлаад л явж байна.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан