Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хүүхдийг нь сольсныхоо төлөө гурван сая ам.доллар өгчээ
Францын Канн хотод 1994 онд мэндэлсэн хоёр охин инкубаторт солигджээ. Дөнгөж төрмөгцөө шарласан хоёр охиныг эмчлэх явцдаа согтуу сувилагч сольж орхисныг эцэг эх нь мэдэхгүй 10 жил өсгөсний дараа бүх үнэнийг олж мэдсэн байна. Эцэг эхчүүд төрсөн хүүхэд нь өөр гэр бүлд өсч байгааг харилцан мэдсэн ч охид нь солигдохыг хүсээгүй гэнэ. Тэд өсгөсөн эцэг эхтэйгээ хамт үлдэхийг хүссэн бөгөөд 2004 оноос хойш бүгд тус тусын гэр бүлдээ аз жаргалтай амьдарч байгаа аж. Гэхдээ хоёр гэр бүл эмнэлгийн ажилтны буруугаас учруулсан сэтгэл санааны хохирлоо гаргуулж авахаар шүүхэд хандан, 10 гаруй сая ам.доллар нэхэмжилсэн байна. Харин шүүхээс дээрхээс харьцангуй бага буюу гурван сая шахам ам.доллар нөхөн төлбөрт олгох шийдвэр гаргажээ. Энэ дагуу Канн хотын эмнэлэг солигдсон охидод тус бүрт нь 600 мянган ам.доллар, эцэг эх бүрт нь 400 мянган ам.доллар болон гэр бүлийн бусад гишүүдэд нь 100 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ.
Охид хоорондоо 30 гаруй километрийн зайд өссөн аж. Нэг охины гэр бүл хүүхэд нь эцэг эхийнхээ алийг нь ч дуурайгаагүйд гайхаж ДНК-ийн шинжилгээ өгсний дараа энэ бүхэн илэрчээ.
Францын Канн хотод 1994 онд мэндэлсэн хоёр охин инкубаторт солигджээ. Дөнгөж төрмөгцөө шарласан хоёр охиныг эмчлэх явцдаа согтуу сувилагч сольж орхисныг эцэг эх нь мэдэхгүй 10 жил өсгөсний дараа бүх үнэнийг олж мэдсэн байна. Эцэг эхчүүд төрсөн хүүхэд нь өөр гэр бүлд өсч байгааг харилцан мэдсэн ч охид нь солигдохыг хүсээгүй гэнэ. Тэд өсгөсөн эцэг эхтэйгээ хамт үлдэхийг хүссэн бөгөөд 2004 оноос хойш бүгд тус тусын гэр бүлдээ аз жаргалтай амьдарч байгаа аж. Гэхдээ хоёр гэр бүл эмнэлгийн ажилтны буруугаас учруулсан сэтгэл санааны хохирлоо гаргуулж авахаар шүүхэд хандан, 10 гаруй сая ам.доллар нэхэмжилсэн байна. Харин шүүхээс дээрхээс харьцангуй бага буюу гурван сая шахам ам.доллар нөхөн төлбөрт олгох шийдвэр гаргажээ. Энэ дагуу Канн хотын эмнэлэг солигдсон охидод тус бүрт нь 600 мянган ам.доллар, эцэг эх бүрт нь 400 мянган ам.доллар болон гэр бүлийн бусад гишүүдэд нь 100 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ. Охид хоорондоо 30 гаруй километрийн зайд өссөн аж. Нэг охины гэр бүл хүүхэд нь эцэг эхийнхээ алийг нь ч дуурайгаагүйд гайхаж ДНК-ийн шинжилгээ өгсний дараа энэ бүхэн илэрчээ.
0 Сэтгэгдэл




















