Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Украины ерөнхийлөгч, зөвлөхөөрөө Саакашвилиг томилжээ
Украины ерөнхийлөгч Петр Порошенко зарлиг гаргаж Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг өөрийн гадаад бодлогын зөвлөхөөрөө томилсон нь хоёрдугаар сарын 13-ны өдөр төрийн тэргүүний сайтад нийтлэгджээ.
Зарлигт “Михаил Саакашвилиг Украины ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр томилсугай” гэсэн байна. Үүний зэрэгцээ Петр Порошенко ерөнхий-лөгчийн дэргэд өөрчлөлтийн олон улсын зөвлөл байгуулан тэргүүнээр нь Саакашвилиг томилжээ. Энэ зөвлөлийн үндсэн үүрэг нь олон улсын туршлагаар өөрчлөлт хийх санал боловсруулах гэнэ.
“Михаил Саакашвили Украин улсыг гадаадад төлөөлөхийн зэрэгцээ Украинд олон улсын нийгэмлэгүүдийг төлөөлөх болно. Тэрээр Украиныг дэлхий ертөнцтэй өөрчлөлтийн асуудлаар холбож чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэж Порошенко тэмдэглэжээ.
Харин Саакашвилигийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа Гүрж улс үүнийг эсэргүүцэн хүлээн авч байна.
Украин 2014 оны арванхоёрдугаар сараас гадаадын зарим иргэдийг Засгийн газрын бүрэлдхүүндээ оруулаад байгаагийн дотор Гүржийн Эрүүл мэндийн сайд асан Александр Квиташвили Украины эрүүл мэндийн сайд болсон бол Екатерина Згулазе Украины Дотоод хэргийн сайдын орлогч, Гия Гецазе Украины Хуульзүйн сайдын орлогч болсон юм. Тэд бүгд Саакашвилигийн Засгийн газарт ажиллаж байсан юм.
Украйнаас хийчих хүн олддоггүй харийн хүнийг шүтдэг хачин сонголт юм. Ийм замарсан улс, онигоотой улс, мөхөх нь тодорхой
Зангиагаа зажилдаг, төрөлх нутагаасаа зугатчихдаг гар харийн ерөнхийлөгчийн Зөвлөх болжээ kkkkkkkkkkkkkkkkkkkk
Украины ерөнхийлөгч Петр Порошенко зарлиг гаргаж Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг өөрийн гадаад бодлогын зөвлөхөөрөө томилсон нь хоёрдугаар сарын 13-ны өдөр төрийн тэргүүний сайтад нийтлэгджээ. Зарлигт “Михаил Саакашвилиг Украины ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр томилсугай” гэсэн байна. Үүний зэрэгцээ Петр Порошенко ерөнхий-лөгчийн дэргэд өөрчлөлтийн олон улсын зөвлөл байгуулан тэргүүнээр нь Саакашвилиг томилжээ. Энэ зөвлөлийн үндсэн үүрэг нь олон улсын туршлагаар өөрчлөлт хийх санал боловсруулах гэнэ.
“Михаил Саакашвили Украин улсыг гадаадад төлөөлөхийн зэрэгцээ Украинд олон улсын нийгэмлэгүүдийг төлөөлөх болно. Тэрээр Украиныг дэлхий ертөнцтэй өөрчлөлтийн асуудлаар холбож чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэж Порошенко тэмдэглэжээ.
Харин Саакашвилигийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгаа Гүрж улс үүнийг эсэргүүцэн хүлээн авч байна.
Украин 2014 оны арванхоёрдугаар сараас гадаадын зарим иргэдийг Засгийн газрын бүрэлдхүүндээ оруулаад байгаагийн дотор Гүржийн Эрүүл мэндийн сайд асан Александр Квиташвили Украины эрүүл мэндийн сайд болсон бол Екатерина Згулазе Украины Дотоод хэргийн сайдын орлогч, Гия Гецазе Украины Хуульзүйн сайдын орлогч болсон юм. Тэд бүгд Саакашвилигийн Засгийн газарт ажиллаж байсан юм.
0 Сэтгэгдэл
2015.02.15
2015.02.14





















