Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Шоронгоос оргоод 37 жил болсон эрийг баривчилжээ
Америкийн Нью-Йоркийн цагдаагийнхан шоронгоос оргоод 37 жил болсон 64 настай эрийг баривчиллаа гэж The New York Daily News сонин мэдээлжээ.
Уолтер Миллер банк дээрэмдэх гэсэн хоёр удаагийнхаа хэргийн төлөө 30 жил хоригдох ялаар шийтгүүлээд байснаа 1977 онд оргож өнөө хүртэл нью-йоркийн Бруклинд өөр нэрээр амьдарч байжээ. Тэрээр 1985 онд гэрлэж, үүнээс хойш дөрвөн хүүхэдтэй болсон байна.
Энэ хугацаанд янз бүрийн ажил хийж, сүмд очдогн гэмгүй нэгэн болоод байж. Түүний хаана нуугдан амьдарч байгааг Умард Каролинад амьдардаг эгч нь л мэдэж байжээ.
Миллерийг шууд гэрийнх нь дэргэдээс өглөөгүүр Холбооны мөрдөх товчооныхон очиж баривчлаад ойрын үеэд түүнийг Умард Каролина руу илгээж шүүхээр оруулах юм байна. Хэдийгээр эдлэх ёстой ял нь өнгөрсөн ч гэсэн шоронгоос оргосны нь хувьд ямар ял оноох нь тодорхойгүй байна.
Миллерийн эхнэр хүүхэд нь харин түүний өнгөрсөн амьдралын талаар огт мэдээгүй ч, өдий хугацаа өнгөрсөн болохоор түүнийг өршөөх байх гэж итгэж байгаагаа хэлжээ.
Хуулийнхэн түүний мөрөөр хэрхэн орж, яаж олж илрүүлсэн тухай тодорхойгүй ч Миллер өөрөө болохоор хуучин танилуудын нь нэг бууж өгч үнэнийг тоочсон байх гэж таамаглаж байгаа гэнэ. Миллер саяхан төрөл төрөгсдийнхөө нэгийн оршуулгад оролцохоор Умард Каролина, Вашингтоноор явж байхад нь тэд таньсан байх гэж байна.
Шоронгоос оргоод олон жил болсон хэрэгтнийг баривчилсан тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Юта Мужийн Веллингтон хотын цагдаа нар шоронгоос оргоод 34 жил болсон 61 настай эрэгтэйг баривчилсан бол сяахан Мексикийн Гвадалахара хотын хууль сахиулагчид 40 жилийн өмнө шоронгооос оргож ял завшсан 81 настай америк эрийг бас баривчилсан юм.
Манайд бол шинэ хэрэг ч замхраад алга болдог доо
hereg huuchirdaggui ee gej.
Америкийн Нью-Йоркийн цагдаагийнхан шоронгоос оргоод 37 жил болсон 64 настай эрийг баривчиллаа гэж The New York Daily News сонин мэдээлжээ.Уолтер Миллер банк дээрэмдэх гэсэн хоёр удаагийнхаа хэргийн төлөө 30 жил хоригдох ялаар шийтгүүлээд байснаа 1977 онд оргож өнөө хүртэл нью-йоркийн Бруклинд өөр нэрээр амьдарч байжээ. Тэрээр 1985 онд гэрлэж, үүнээс хойш дөрвөн хүүхэдтэй болсон байна.
Энэ хугацаанд янз бүрийн ажил хийж, сүмд очдогн гэмгүй нэгэн болоод байж. Түүний хаана нуугдан амьдарч байгааг Умард Каролинад амьдардаг эгч нь л мэдэж байжээ.
Миллерийг шууд гэрийнх нь дэргэдээс өглөөгүүр Холбооны мөрдөх товчооныхон очиж баривчлаад ойрын үеэд түүнийг Умард Каролина руу илгээж шүүхээр оруулах юм байна. Хэдийгээр эдлэх ёстой ял нь өнгөрсөн ч гэсэн шоронгоос оргосны нь хувьд ямар ял оноох нь тодорхойгүй байна.
Миллерийн эхнэр хүүхэд нь харин түүний өнгөрсөн амьдралын талаар огт мэдээгүй ч, өдий хугацаа өнгөрсөн болохоор түүнийг өршөөх байх гэж итгэж байгаагаа хэлжээ.
Хуулийнхэн түүний мөрөөр хэрхэн орж, яаж олж илрүүлсэн тухай тодорхойгүй ч Миллер өөрөө болохоор хуучин танилуудын нь нэг бууж өгч үнэнийг тоочсон байх гэж таамаглаж байгаа гэнэ. Миллер саяхан төрөл төрөгсдийнхөө нэгийн оршуулгад оролцохоор Умард Каролина, Вашингтоноор явж байхад нь тэд таньсан байх гэж байна.
Шоронгоос оргоод олон жил болсон хэрэгтнийг баривчилсан тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Юта Мужийн Веллингтон хотын цагдаа нар шоронгоос оргоод 34 жил болсон 61 настай эрэгтэйг баривчилсан бол сяахан Мексикийн Гвадалахара хотын хууль сахиулагчид 40 жилийн өмнө шоронгооос оргож ял завшсан 81 настай америк эрийг бас баривчилсан юм.
0 Сэтгэгдэл
2015.02.16
2015.02.16





















