Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Япон эмч туршилт нэрээр 100 эмэгтэйг хүчирхийлжээ
Японы 54 настай нэгэн эмч Хидеюки Ногучи гэгч шинжлэх ухааны туршилт хийнэ хэмээн интернетээр зар тараагаад бүртгэж авсан 100 гаруй эмэгтэйгээ хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Agence France-Presse агентлагийн мэдээлснээр бол Ногучи унтаж байх үеийн артерийн даралт хэмжих клиникийн туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж байна гэсэн зарлал гаргажээ.
Хоёр жил хэртэй үргэлжлэх туршилтад оролцохоор 19-40 насны 100 гаруй эмэгтэй бүртгүүлсэн байна. Ногучи тэднийг буудал, амралтын газарт ээлж ээлжээр дуудан хүчтэй үйлчилгээ бүхий хар тамхины бэлдмэл өгөөд унтмагц нь хүчирхийлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна цагдаагийнхны тогтоосноор эл “эрдэмтэн” гэмт үйлдлээ видеогоор баримтжуулж дүрс бичлэгээ порно кино хийгчид болон интернет ашиглагчдад худалддаг байжээ. Ийм байдлаар порно гэмт хэрэгтэн 85 мянган доллар олсон гэнэ.
Одоогийн байдлаар хууль сахиулагчид Ногучийн золиос болсон 39 эмэгтэйг тогтоогоод бусдыг нь эрэн сурвалжилж байгаа юм байна.
Яадаг хог вэ
Японы 54 настай нэгэн эмч Хидеюки Ногучи гэгч шинжлэх ухааны туршилт хийнэ хэмээн интернетээр зар тараагаад бүртгэж авсан 100 гаруй эмэгтэйгээ хүчирхийлсэн хэрэг гарчээ. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр бол Ногучи унтаж байх үеийн артерийн даралт хэмжих клиникийн туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж байна гэсэн зарлал гаргажээ.
Хоёр жил хэртэй үргэлжлэх туршилтад оролцохоор 19-40 насны 100 гаруй эмэгтэй бүртгүүлсэн байна. Ногучи тэднийг буудал, амралтын газарт ээлж ээлжээр дуудан хүчтэй үйлчилгээ бүхий хар тамхины бэлдмэл өгөөд унтмагц нь хүчирхийлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна цагдаагийнхны тогтоосноор эл “эрдэмтэн” гэмт үйлдлээ видеогоор баримтжуулж дүрс бичлэгээ порно кино хийгчид болон интернет ашиглагчдад худалддаг байжээ. Ийм байдлаар порно гэмт хэрэгтэн 85 мянган доллар олсон гэнэ.
Одоогийн байдлаар хууль сахиулагчид Ногучийн золиос болсон 39 эмэгтэйг тогтоогоод бусдыг нь эрэн сурвалжилж байгаа юм байна.
1 Сэтгэгдэл
2020.01.11





















