Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Найз залуу түрээслэх үйлчилгээ эрэлт ихтэй
Хятадад үргэлжилж буй цагаан сарын баярын үеэр ганц бие залуу бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй зүйл нь найз залуу болжээ. Үүнийг олж харсан “Таобао” цахим хуудас найз залуу түрээслүүлэх үйлчилгээг бүсгүйчүүдэд санал болгож байна. Хуурамч найз залуу ямар үүрэг гүйцэтгэхээс шалтгаалж нэг өдрийн хөлс нь 1000-10000 мянган юань хүртэл харилцан адилгүй үнэтэй гэнэ.
Гэрлээгүй, ганц бие эмэгтэйчүүд гэр бүл, ах дүүсээрээ цуглах энэ баярын үеэр найз залуу, нөхөр шаардсан ойр дотныхныхоо шахалт дарамтаас болж ихээхэн стресстдэг учир ийм хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байдаг аж. Хэрэв хүсвэл бүсгүйчүүд Таобао дахь найз залуу түрээслүүлэх төвийн сурталчилгаанаас америк, канад, өндөр боловсролтой, боловсролгүй гээд залуусыг шилж сонгоод авч болох бөгөөд гараа барилцах, хамт кино үзэх, үнсэх, тэврэлдэх гэх мэтээр гэр бүлийнхэндээ илүү дотно, үнэмшилтэй харагдахыг хүсвэл үйлчилгээний хөлс нь нэмэгдэх юм байна. Тэр бүү хэл эцэг эхийнх нь эсэргүүцэл, доромжилж гутаасан үгийг тэвчиж сонсоход ч 20 минут нь 50 юань гэх мэтчилэн тодорхой хэмжээний хөлстэй байдаг гэнэ.
Ийм үйлчилгээ хоёр гурван жилийн өмнөөс Хятадад дэлгэрсэн бөгөөд найз залуу түрээслэх гэсэн эрэлт сүүлийн нэг жилийн дотор 70 хувиар өссөн гэдэг тоо ч байна.
Хятадад үргэлжилж буй цагаан сарын баярын үеэр ганц бие залуу бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй зүйл нь найз залуу болжээ. Үүнийг олж харсан “Таобао” цахим хуудас найз залуу түрээслүүлэх үйлчилгээг бүсгүйчүүдэд санал болгож байна. Хуурамч найз залуу ямар үүрэг гүйцэтгэхээс шалтгаалж нэг өдрийн хөлс нь 1000-10000 мянган юань хүртэл харилцан адилгүй үнэтэй гэнэ. Гэрлээгүй, ганц бие эмэгтэйчүүд гэр бүл, ах дүүсээрээ цуглах энэ баярын үеэр найз залуу, нөхөр шаардсан ойр дотныхныхоо шахалт дарамтаас болж ихээхэн стресстдэг учир ийм хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байдаг аж. Хэрэв хүсвэл бүсгүйчүүд Таобао дахь найз залуу түрээслүүлэх төвийн сурталчилгаанаас америк, канад, өндөр боловсролтой, боловсролгүй гээд залуусыг шилж сонгоод авч болох бөгөөд гараа барилцах, хамт кино үзэх, үнсэх, тэврэлдэх гэх мэтээр гэр бүлийнхэндээ илүү дотно, үнэмшилтэй харагдахыг хүсвэл үйлчилгээний хөлс нь нэмэгдэх юм байна. Тэр бүү хэл эцэг эхийнх нь эсэргүүцэл, доромжилж гутаасан үгийг тэвчиж сонсоход ч 20 минут нь 50 юань гэх мэтчилэн тодорхой хэмжээний хөлстэй байдаг гэнэ.
Ийм үйлчилгээ хоёр гурван жилийн өмнөөс Хятадад дэлгэрсэн бөгөөд найз залуу түрээслэх гэсэн эрэлт сүүлийн нэг жилийн дотор 70 хувиар өссөн гэдэг тоо ч байна.
0 Сэтгэгдэл
баагий
манайд энэ үйлчилгээ хөгжөөсэй.тэгвэл би хамгийн түрүүнд элсэнэ шүү.миний тариф өдрийн 200000 төг.хэхэхэ
2015.02.26





















