Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Сансрын хогны асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа
Задгай сансарт байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт АНУ-ын нөлөө бүхий хоёр албан тушаалтан уриаллаа.
Японы нийслэл Токио хотноо болсон сансрын тогтвортой хөгжлийн талаарх олон улсын симпозиумын үеэр АНУ-ын зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фрэнк Роуз, БХЯ-ны Сансрын талаарх бодлого хариуцсан газрын захирал Жессика Пауэрс нар үг хэлжээ.
2007 онд хиймэл дагуул устгахын тулд баллистик пуужин харван туршилт хийсэн гэж БНХАУ-ыг Роуз шүүмжлээд “үүний улмаас сансарт хиймэл дагуул бутран их хэмжээний хог хаягдал үүссэн” гэжээ.
Иймэрхүү хог хаягдал, хэлтэрхийнүүдтэй хиймэл дагуулууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд задгай сансарт хяналт тавих талаар олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.
Харин сансрыг хөгжүүлэх чиглэлээр олон улс ажиллаж байгааг Пауэрс дурдсаны сацуу сансарт мөргөлдөөн үүсэхээс улс орнууд сэрэмжлэхийн тулд улс орнууд сахилгын дүрэм журамтай болох хэрэгтэй байна гэж цохон тэмдэглэжээ.
Задгай сансарт байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт АНУ-ын нөлөө бүхий хоёр албан тушаалтан уриаллаа.Японы нийслэл Токио хотноо болсон сансрын тогтвортой хөгжлийн талаарх олон улсын симпозиумын үеэр АНУ-ын зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фрэнк Роуз, БХЯ-ны Сансрын талаарх бодлого хариуцсан газрын захирал Жессика Пауэрс нар үг хэлжээ.

0 Сэтгэгдэл