Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Солонгосчууд кимчигээ Хятадаас импортолж байна
Солонгос соёлыг дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлэх аян хэр амжилттай яваа нь тус улсын үндэсний хоол хүнс олон улсын түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг болж буйгаас илэрхий харагддаг. Тухайлбал, 2013 оны хоолны топ 10 чиг хандлагын нэгээр Солонгосын кимчи нэрлэгдсэн юм. Гэвч олон улсын зах зээл дэх кимчиний нийлүүлэлтээр Хятад БНСУ-аас давчихаад байгаа.
Өмнөд Солонгос өнгөрсөн жил 89,2 сая ам.долларын үнэ бүхий кимчи экспортод гаргасан бол Хятадаас импортоор 177,4 сая ам.долларын кимчи худалдан авсан байх юм. Өөрөөр хэлбэл, хятадууд солонгосчуудаас ч их хэмжээгээр кимчи үйлдвэрлэж, төрөлх оронд нь экспортолдог болжээ. Хэдийгээр Хятадад үйлдвэрлэсэн кимчи солонгос үндэснийх нь уламжлалт амт чанартай харьцуулахааргүй өөр ч солонгосчууд БНХАУ-ын үйлдвэрлэлд цохиулаад байгаа гэнэ. Түүнчлэн Солонгосын шинэ залуу үеийнхний хоолны соёл өөрчлөгдөж байгааг дагаад уламжлалт хоол хүнсний хэрэглээ жил ирэх тусам буурч байгаа юм байна. Гэхдээ л солонгосчууд өдөртөө дор хаяж нэг удаа кимчи иддэг бөгөөд жил бүр хоёр сая тонн кимчи хэрэглэдэг гэсэн тоо байна.
Солонгос соёлыг дэлхий нийтээр түгээн дэлгэрүүлэх аян хэр амжилттай яваа нь тус улсын үндэсний хоол хүнс олон улсын түгээмэл хэрэглэдэг хүнсний нэг болж буйгаас илэрхий харагддаг. Тухайлбал, 2013 оны хоолны топ 10 чиг хандлагын нэгээр Солонгосын кимчи нэрлэгдсэн юм. Гэвч олон улсын зах зээл дэх кимчиний нийлүүлэлтээр Хятад БНСУ-аас давчихаад байгаа. Өмнөд Солонгос өнгөрсөн жил 89,2 сая ам.долларын үнэ бүхий кимчи экспортод гаргасан бол Хятадаас импортоор 177,4 сая ам.долларын кимчи худалдан авсан байх юм. Өөрөөр хэлбэл, хятадууд солонгосчуудаас ч их хэмжээгээр кимчи үйлдвэрлэж, төрөлх оронд нь экспортолдог болжээ. Хэдийгээр Хятадад үйлдвэрлэсэн кимчи солонгос үндэснийх нь уламжлалт амт чанартай харьцуулахааргүй өөр ч солонгосчууд БНХАУ-ын үйлдвэрлэлд цохиулаад байгаа гэнэ. Түүнчлэн Солонгосын шинэ залуу үеийнхний хоолны соёл өөрчлөгдөж байгааг дагаад уламжлалт хоол хүнсний хэрэглээ жил ирэх тусам буурч байгаа юм байна. Гэхдээ л солонгосчууд өдөртөө дор хаяж нэг удаа кимчи иддэг бөгөөд жил бүр хоёр сая тонн кимчи хэрэглэдэг гэсэн тоо байна.
0 Сэтгэгдэл





















