Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардууллаа
Сүүлийн жилүүдэд манай дуурийн дуулаачид, циркийн уран бүтээлчид, Хөгжим, бүжгийн коллежийн сурагч, оюутнууд олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаанд өндөр амжилт үзүүлж байгаа. Тиймээс 2011-2012 онд олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам уралдаанд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өнөөдөр мөнгөн шагнал гардуулав.
Энэхүү шагналыг ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар, мөн уралдаанаас дэд байрт шалгарсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр нар хүртсэн юм. Түүнчлэн Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Хүрэл алиалагч” шагнал хүртсэн  “Циркус Монголиа Хадгаа”-гийн уран бүтээлчид болон БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Хүрэл арслан” хүртсэн амжилтаараа “Икс роузис” төвийн уран нугараачид дээрх шагналыг гардлаа. АНУ-д зохиогдсон Барток Кабалевский – Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнханд тэргүүн байр, сурагч Ү.Уртнасан хоёрдугаар байр, оюутан Ч.Дөлгөөн, сурагч Ж.Өнөмандах, Ч.Чингүүнжав, Э.Ундрал нар гуравдугаар байрт шалгарч онцгой амжилт гаргаснаараа мөн тус мөнгөн шагналыг хүртлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан