Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Нетаняху АНУ-ын Конгресст Б.Обамаг шүүмжлэв
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху АНУ-ын Конгресст үг хэлэхдээ дипломат ёсыг зөрчиж, Ерөнхийлөгч Б.Обамагийн Ираны талаарх бодлогыг хүчтэй шүүмжлэв. Тэрээр АНУ-ын Ирантай байгуулсан гэрээ нь Тегераны цөмийн бөмбөг хийх замыг зассан хэрэг гээд энэ гэрээнээсээ татгалзахыг америкчуудад уриалсан байна. Ингэж Ирантай харилцаа холбоо тогтоосноороо Израилийг ганцаардуулж байна гэдгийг Бенжамин Нетаняху үгэндээ онцлоод “Хэрэв Израиль ганцаараа зогсох ёс­той гэвэл чадна” гэсэн гомдлын үг ч хаяжээ. Б.Нетаняхугийн энэ хатуу үгсийг Конгресс дэх бүгд найрамдахчууд алга ташин хүлээн авсан ч харин Ерөнхийлөгч Б.Обама болоод Ардчилсан намынхан тун таагүй сонссон юм. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дарга Нэнси Пелоси түүний үгийг АНУ-ыг доромжилсон хэрэг гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол Б.Обама “Түүний үгэн дэх улс төрийг би анхаарсангүй. Гол асуудал гэвэл Ираныг цөмийн зэвсэг хийхээс хэрхэн сэргийлэх вэ гэсэн асуудал байсан. Гэвч Ерөнхий сайд үүнд өөр гарц шийдэл санал болгосонгүй. Бид Ирантай хараахан гэрээ байгуулчихаагүй. Гэхдээ бид амжилтад хүрч байгаа. Ираныг цөмийн зэвсэгтэй болох аюулаас сэргийлж чадах хамгийн сайн гэрээг хийх болно” гэж мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан