Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Иисус Христийн амьдарч байсан байшинг Израилаас олжээ
Британийн Редингийн их сургуулийн археологчид Израильд малтлага хийж байгаад Назарет хотоос Иисус Христосын амьдарч байсан байж болох байшингийн туурь олсон байна.
Шинжилгээний багийн ажилтан эрдэмтэн Кен Дарк энэ талаар бичсэн өгүүллээ Biblical Archeology Review сэтгүүлд нийтэлж малтлагаар олсон барилгын туурийн зургуудийг хавсаргажээ. Энгд бичсэнэр бол толгодын дунд хийсэн малтлагаар байшингийн чулуун хана гарч ирсэн нь эрдэмтдийн үзэж байгаагаар энэ сууц манай эриний нэгдүгээр зууных бололтой.

Бүр 19 дүгээр зууны сүүлчээр аврагчийн эцэг эхийн амьдарч байсан барилга байж болох туурийг олсноо зарлаж байсан ч 2006 онд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж эхэлтэл энэ таамаглалыг нэг их ойшоож үзээгүй юм байна.
Даркийн хэлснээр бол Христос малтлага хийсэн чухам энэ газарт өссөн, харин хожим нь Назаретаас нүүсэн гэдгийг византчууд, загалмайтнууд түүхэн баримтуудад бичиж үлдээсэн байдаг юм байна.

Одоо Назаретэд байгаа энэ газарт нь сүм босгож, эргэн тойрныг нь оршуулгын газар болгосон юм гэнэ.
“Бидний таамаглал үнэн байх магадлалтайг цаг хугацаа харуулна. Судалгааны ажил үргэлжилж байна” гэж эрдэмтэн бичжээ.
Британийн Редингийн их сургуулийн археологчид Израильд малтлага хийж байгаад Назарет хотоос Иисус Христосын амьдарч байсан байж болох байшингийн туурь олсон байна. Шинжилгээний багийн ажилтан эрдэмтэн Кен Дарк энэ талаар бичсэн өгүүллээ Biblical Archeology Review сэтгүүлд нийтэлж малтлагаар олсон барилгын туурийн зургуудийг хавсаргажээ. Энгд бичсэнэр бол толгодын дунд хийсэн малтлагаар байшингийн чулуун хана гарч ирсэн нь эрдэмтдийн үзэж байгаагаар энэ сууц манай эриний нэгдүгээр зууных бололтой.

0 Сэтгэгдэл