Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хэтэрхий их хүнс худалдан авахаас сэргийлнэ
Венесуэльд орон даяар супермаркетуудад хурууны хээ уншигч 20 мянган төхөөрөмж суурилуулахаар болсон байна. Үүнийг иргэд нэг дор хэтэрхий их хүнс худалдан авах, бараа бүтээгдэхүүн нөөцөлж авахаас сэргийлэхэд ашиглах аж.
Өнгөрсөн жилийн сүүлчээр үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дутагдлаас үүдэн тус улсын супермаркетуудад уртаас урт дараалал үүсч байсан юм. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дутагдалд орох нь гэж эмээсэн иргэд дэлгүүр хоршоо руу яарч, хүнсээ ихээр бэлтгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан.
Харин энэ явдлыг Ерөнхийлөгч Николас Мадуро зориудаар хүнсний бүтээгдэхүүний үнэийг өсгөх гэсэн манипуляц гэж буруутган, хэд хэдэн сүлжээ дэлгүүр, супермаркетын эзнийг цагдаагийнхан баривчилсан. Тэднийг дэлгүүрийнхээ бүх кассыг ажиллуулахгүй, цөөн хэдийг нь нээснээр зориуд урт дараалал үүсгэж, хэрэглэгчдийн эрэлтийг зохиомлоор хөөрөгдсөн гэж буруутгасан байна.
Гэвч улсын төсвийн гол орлогоо газрын тосны экспортоос бүрдүүлдэг тус улсын хувьд нефтийн үнэ тал хувиар буурснаар мөнгөний ханш нь унаж, ам.доллар ховордсон юм. Долларын хомсдлын улмаас импортын хүнсээ ч хангалттай хэмжээгээр оруулж ирж чадахаа больсон нь дэлгүүрийн лангуу дээрх ч бараа бүтээгдэхүүн илт хорогдоход хүргэсэн нь үнэн. Венесуэльд тулгараад буй энэ асуудлыг шийдэхэд туслахаа Өмнөд Америкийн Гадаад хэргийн сайдууд өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа мэдэгдсэн юм.
Венесуэльд орон даяар супермаркетуудад хурууны хээ уншигч 20 мянган төхөөрөмж суурилуулахаар болсон байна. Үүнийг иргэд нэг дор хэтэрхий их хүнс худалдан авах, бараа бүтээгдэхүүн нөөцөлж авахаас сэргийлэхэд ашиглах аж. Өнгөрсөн жилийн сүүлчээр үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дутагдлаас үүдэн тус улсын супермаркетуудад уртаас урт дараалал үүсч байсан юм. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дутагдалд орох нь гэж эмээсэн иргэд дэлгүүр хоршоо руу яарч, хүнсээ ихээр бэлтгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан.

0 Сэтгэгдэл