Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Бяцхан охин 14 цаг хүйтнийг тэсвэрлэн амьд үлджээ
Усанд живэх шахсан машин дотор 18 сартай охин 14 цагийн турш хүйтнийг тэсвэрлэж, амьд үлдэж чаджээ. Энэ явдал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Юта мужийн Испаниш Форк голд болжээ. Линн Женнифер Грюсбек хэмээх 25 настай бүсгүй хоёр ой хүрээгүй бяцхан охиноо аваад эцэг эхийнхээ гэрээс буцаж явахдаа осолд оржээ. Ослын шалтгаан юунаас болсон нь тодорхойгүй ч түүний машин замын хашлага даван гол руу орж осолдсон байна. Ослын улмаас бүсгүй газар дээрээ нас барсан ч арын суудалд суулгасан бяцхан охин нь амьд үлджээ.
Машины тал хэсэг нь усанд аль хэдийнэ живсэн ч охины суудалд хараахан ус хүрээгүй байж. Хэрэв тэгсэн бол -30 хэмийн хүйтэн усанд охин ч амиа алдах байжээ. Осол баасан гарагийн орой 10 цагийн үед гарсан ч 14 цагийн дараа буюу маргааш өглөө нь тэнд загасчлахаар ирсэн хүн олж мэдсэнээр охиныг аварсан байна. Охины биеийн байдал хүнд боловч тогтвортой байгаа гэж эмч нар мэдээлжээ. Голын ус хэт хүйтэн байснаас охиныг аврах гэсэн цагдаагийнхан хүртэл эмнэлэгт хэвтэхэд хүрсэн гэнэ. Ийм нөхцөлд охин амьд үлдсэн нь бурханы аврал хэмээн гэр бүлийнхэн нь ярьж байна.

0 Сэтгэгдэл