Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Б.Немцовын хэргийн зургаа дахь сэжигтэн амиа хорлов
Улстөрч Борис Немцовын гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийнхан таван сэжигтэн баривчлаад байна. Харин зургаа дахь сэжигтнийг баривчлах ажиллагааны үеэр тэрээр бөмбөг дэлбэлж амиа егүүтгэжээ. Хэрэгт холбоотой гэж цагдаагийнхны сэжиглэж байсан Беслан Шавановыг Чечений нийслэл Грозныйгоос цагдаагийнхан баривчлахаар очиж, байшинг нь бүслэх үеэр тэрээр зугтах гэж оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа хууль сахиулагчид руу гранат шидээд, эцэстээ бөмбөг дэлбэлж амиа хорлосон байна.

Үүгээр хэрэгт холбогдуулан шалгаж буй таван сэжигтэн үлдээд байна. Гэхдээ тэдний нэг Тамерлан Эскерханов гэгч өөрийнхөө буруугүйг мэдүүлж, хэрэг гарах үеэр ажлаа хийж байсан, үүнийг батлах гэрчүүд ч бий гэж байгаа аж. Үндсэндээ дээрх таван сэжигтний хоёрыг нь албан ёсоор хорьж цагдан шалгаж байгаа бол гурав нь сэжигтэн гэсэн статустай байгаа юм. Тэдний дөрөв нь чечень гаралтай бөгөөд Анзор Губашев, Заур Дадаев нарыг хамгийн түрүүнд барьж хорьсон. Оросын дотоодын хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр бол Заур Дадаев хэрэгт оролцсон болохоо аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тэрээр Чечений цагдаагийн батальонд харьяалагддаг дэслэгч цолтой нэгэн байсан ч яагаад ч юм албанаасаа гарсан байна. Түүнийг Борис Немцовын хэрэгт холбогдуулан баривчилсны дараа Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнийг “Жинхэнэ эх оронч, эрэлхэг цэрэг” хэмээн мэдэгджээ. Р.Кадыров Заур Дадаевыг олон жилийн өмнөөс мэдэх бөгөөд Чечень дэх олон ч тусгай ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж, Эр зоригийн медалиар хүртэл шагнуулж явсан нэр хүндтэй цэргийн алба хаагч байсныг онцлоод Орос орны төлөө үнэнчээр зүтгэж явсан эрэлхэг цэрэг нь яагаад амиа үл хайрлан тэмцэж явсан эх орныхоо эсрэг ийм хэрэгт холбогдох болов гэдэгт гайхаж эргэлзэн, үл итгэж байгаагаа мэдэгджээ.
Заур Дадаев Б.Немцовын аллагад үеэл Анзор Губашевийн хамт сэжиглэгдэн баривчлагдсан. Түүнчлэн Губашевийн дүү Шагит Губашев болон Рамзан Барахаев нарын сэжигтнүүд ч шалгагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл