Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
“Хувцас угаах бол эмэгтэйчүүдэд өг, энэ тэдний ажил”
Индонезийн хувцас үйлдвэрлэгч компани улсынхаа хөлбөмбөгийн багийнхны өмсгөлийг хийхдээ хэрхэн арчлах тухай заавар дээр нь хошин шогийн мэдрэмжээ хэт ашигласны гайгаар олон эмэгтэйн уур бухимдлыг төрүүлж, бүр жагсч цуглахад хүргэжээ. Тус улсын үндэсний супер лигт тоглодог Пусаманиа Борнео багийнханд зориулсан өмсгөлийн хэрхэн угаах тухай шошго дээр“Угаах заавар: Цамцаа эмэгтэйчүүдэд өг. Энэ тэдний ажил” гэж бичсэн байж. Хошигнох гэсэн нь эцэстээ PR-ын том алдаа болсныг энэ тухай маргаан олон нийтийн сүлжээ, интернэтээр нэг тарж, эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн хэлэлцүүлэг газар авсны дараа “Salvo Sports” хэмээх дээрх компанийнхан ойлгосон бололтой. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус компанийг эсэргүүцсэн жагсаал гарсны дараа залруулга гаргаж, угаах заавраа буруугаар ойлгуулсанд эмэгтэйчүүдээс хүлцэл өчжээ. Тэд тайлбарлахдаа “Энэ зааварт эмэгтэйчүүдийг доромжлох ямар ч утга агуулаагүй юм. Эсрэгээрээ бид эрчүүдийг эмэгтэйчүүдээс хувцсаа хэрхэн арчлах талаар суралцах хэрэгтэй гэсэн санаа гаргахыг хүссэн. Буруу аргаар угааж байхын оронд шууд л эмэгтэйчүүдэд өгчихвөл тэд илүү чадварлаг болохоор учрыг нь олж дөнгөнө гэсэн утгатай юм” гэжээ.

0 Сэтгэгдэл