Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Экс тэргүүн хатагтайд 20 жилийн ял оноожээ
Зааны ясан эрэг улсын тэргүүн хатагтай асан Симоне Гбагбод шүүхээс 20 жилийн хорих ял оноожээ. Түүнийг 2010 оны сонгуулийн дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарахад оролцсон хэмээн буруутгаж ийн шийтгэсэн байна.
Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Лорен Гбагбо мөн энэ хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан ч хэргийг нь хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа юм.
2010 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Лорен Гбагбо ялагдлаа үл хүлээн зөвшөөрсний улмаас сонгогчид эмх замбараагүй байдал үүсгэн улмаар хууль хүчний байгууллага хүч хэрэглэн тараасан юм. Энэ үймээн самууны үеэр 3000 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд экс Ерөнхийлөгчийг гэр бүлийнх нь хамт 2011 онд баривчилсан. Лорен Гбагбог хүн амины хэрэг, хүчин, хавчлага мөрдлөг явуулсан гээд дөрвөн зүйл ангиар буруутган Гаагийн шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байгаа бол эхнэрийг нь олон нийтийг эмх замбараагүй байдалд оруулж, зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр ялласан байна. Гэхдээ экс тэргүүн хатагтайд прокуророос 10 жилийн ял төлөвлөсөн байсныг шүүхээс 20 жил болгон оноосон аж. Үүнд экс Ерөнхийлөгчийн гэр бүл гомдолтой байгаа бөгөөд давж заалдана гэдгээ охин нь мэдэгдсэн байна.
Зааны ясан эрэг улсын тэргүүн хатагтай асан Симоне Гбагбод шүүхээс 20 жилийн хорих ял оноожээ. Түүнийг 2010 оны сонгуулийн дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарахад оролцсон хэмээн буруутгаж ийн шийтгэсэн байна. Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Лорен Гбагбо мөн энэ хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан ч хэргийг нь хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл